Чингист хөөгдсөн Сүх жанжин
2015/06/29
Хоёр гуравхаан хоногийн дотор, байгаа юмыг байранд нь байлгахыг хүсдэг болсон, уламжлал түүх соёлоо алдахгүйг чадах ядахаараа хичээж байгаа монголчуудын шар үсийг өрвийлгөсөн асар том хэлэлцүүлэг гэмээр юм интернэтэд өрнөж байна.
Хэн ч санаачилж зохион байгуулаагүй боловч бараг л эвлэлдэн нэгдэх шахаад, Сүх жанжны хөшөөг буурин дээрээс нь хөдөлгөх тухай хэний ч юм санааг эсэргүүцсэн, эгдүүцсэн, харааж бухимдсан сэтгэгдлээр сайтууд, олон нийтийн сүлжээнүүд дүүрч орхилоо.
Яахав улстөржиж харвал Чингисийн талбайд Чингисийн хөшөөг л байрлуулая гэсэн Ардчилсан намынхнаас угшилтай энэ санаатэдний олон нийтийн дундах дэмжлэгийг хуга унагасныг гадарлаагүй л яваа байх.
Анх УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн чуулганаар энэ асуудал хөндөгдсөн. ОХУ-ын Урчуудын холбооны гишүүн, ОХУ-ын иргэн Даш Намдаковын “Чингис хаан” уран бүтээлийг Англи улсаас авчирч байгаа юм. Дэлхийд ганцхан гэх энэ хосгүй бүтээлийг 2012 оны Лондоны зуны олимпоор британичууд худалдан авч олон сая жуулчдын нүдийг хужирласан бол дараа нь БНХАУ, ОХУ, АНУ зэрэг улс орнуудаас худалдан авах санал гаргаж байжээ.
Тэгвэл эзэн Чингисийн хөшөө Монголд байх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр 3 сая еврогоор УИХ-ын гишүүн "Ажнай" Д.Бат-Эрдэнэ худалдан авч эх орондоо авчраад байгаа гэнэ.
Уг нь Эзэн богд Чингис хааны хөшөөг монгол улстөрч 6 тэрбум 600 сая төгрөгөөр мөнгө цохиж аваад нутагтаа авчирч байгаа нь бахархмаар боловч харин хаана байрлуулах тухай асуудал нь энэ гавьяаг нь няц дарах юм чинээ бодоогүй бизээ.
Энэхүү хөшөө, баримлыг Монголын ард түмний хүртээл болгохын тулд уг бүтээлийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж хуулийн төслүүдийг боловсруулснаа Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулж, Засгийн газрын гишүүн С.Баярцогт “Гадаад, дотоодын олон хүн үзэж сонирхох, хотын өнгө жавхааг тодотгоход ач холбогдолтой гэж үзсэний үндсэн дээр Эзэн Чингис хааны талбайд байрлуулахаар төлөвлөж байгаа” гэсэн хариултыг өгсөн. За эндээс л гал ассан даа.
Аль хоёр жилийн өмнө л улстөржсөн төржөөгүй Д.Сүхбаатарын талбайг Чингисийн болгож өөрчлөхөд бослого гарахаа л шахаж байлаа. Тэгвэл "Ажнай"-н авчирсан Чингисийн хөшөөг суурин дээр нь тавьж Сүхбаатарын хөшөөг нүүлгэх нь хэмээн олон нийт цахимыг "нураах" шахаж байна.
Эзэн Чингис хаанаа бахархан дээдлэх боловчиг Сүх жанжиндаа монголчууд хайртай байдаг. Монголын шинэ үеийн түүхэнд Сүх жанжныхаа хөшөөний дэргэд гэрэл зураг татуулаагүй монгол хүнийг хайгаад олохгүй.
Олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ бичигсдийн арай гайгүй урлаг, сэтгэлгээ талаас нь анзаарагсдын үг ярианаас харахад "монгол шинжтэй юм алга, монголчууд эзэн хаанаа огт өөрөөр төсөөлдөг, одоохондоо бидэнд ийм авангард модерн урсгалын хөшөөгөөр богд эзнээ төлөөлүүлж хүлээж авах сэтгэлгээ төлөвшөөгүй байна" гэх мэтчилэн бичих нь нээрээ л үнэнд ойртох юм шиг.
Ядаж л Ардын хувьсгалын удирдагчдын нэг Д.Сүхбаатарыг одоо хэр нь МАН-ыг үүсгэн байгуулагч, гол удирдагч гэж тайлбарлаж ярьсаар байгаа, соц нийгмийн үеийн суртал ухуулга монголчуудын тархи толгойд хангалттай хэмжээгээр байгаа гэдгийг Ардчилсан намынхан мэдэхгүй, мэдрэхгүй байгаа нь харамсалтай.
Харин ч Чингисээ ч авчирч, Сүхийн хөшөөгөө ч өнгө зүсийг нь сэргээж хүндэтгэл үзүүлсэн бол олон хүний талархлыг хүлээх байлаа.
Ч.Сайханбилэгийн засгийн газар чамлалтгүй сайн ажиллаж байхад нь Ардын намынхан бүх хийсэн бүтээснийг, ажил төрөл бүхнийг хараар будаж улстөржүүлж байгаа хэмээн шүүмжилж байгаа. Тэгвэл С.Баярцогтын амнаас унасан үг ёстой л намаа бүдэрсэн дээр нь түлхсэнээс ялгаагүй болж байгаа нь энэ юм.
Тэртэй тэргүй муудаж байгаа рейтинг нь хөшөө нааш цааш нь болгох тухай "яриа"-нд ийнхүү нам цохиулах юм гэж тэд бодоогүй л бололтой. Ардын нам ч яаж зүгээр өнгөрөх вэ, дарин дээр гал тавихаар бэлдэж байгаа гэнэ. У.Хүрэлсүх өөрөө Засагт Шадар сайдын алба эрхэлж байгаа тул энэ удаад чимээгүй үлдэж, харин Н.Номтойбаяр УИХ-ын чуулганы танхимд толгойгоо боож орж ирэх сурагтай.
Энэ удаагийн МАН-ын хөшөө тойрсон улстөржилт амжилт олж чадвал тэдний хувьд Буриадын уран барималч Даш Намдаковт ихээхэн өртэй үлдэх бизээ.
Н.Умард
Зочин · 2015/06/30
Үүнийг зохион байгуулж байгаа хүмүүс Сарандаваа, Мөнхсаруул нараас дээрдэхгүй юм байна дааа..
Зочин · 2015/06/29
iim aimshgiin umaar yah geed baigaa um. haaniig doromjilson um bna
Зочин · 2015/06/29
naad neg hachin yumaa ajnai baterdenee geriinhee gadaa tavibal yasii.....Ehleed neriig ni oorchilj bn bolildoo!!!! Daraa ni ard tumnii auguu ih janjingiin maani hoshoog solih gelee bolildoo!!!!!!!!!!! Chinggis gdg nerend tiim durtai bol arai oor gazar ter talbaigaa baiguulj bosgoldoo!!!!!!!!!!!! Haani ih orgoo gj ner bsan yum chn Toriin ordonoo Chinggisiin ordon bolgochj yagaad boldggui yum beeeee
Зочин · 2015/06/29
Uls eh orond min yu l bolood bn daa Ardchilliin hdn es surtahuungui judaggui hdn *****uud toriin tolgoid garch ircheed Ardiin gsn ner todotgolt zuiluudiig ugui bolgoh bn shuu
Mongolchuudaa !!!!!:((
Зочин · 2015/06/29
naadhaa Batuul gertee tavi Mongolchuud oilgohgui um bna arzaij sarzaisan ***** barimal bna
Зочин · 2015/06/29
naad hudaldaj avsan sonin yumaa ha****mdaa l tavildaa bat erdenee bi l naadhiig chini talbaid bol taviulahgui ***** a t s