БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
2015/06/29
Монгол Улсын Хөдөлмөрийн яам /ХЯ/, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам /ХЭХЯ/ хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай” Харилцан ойлголцлын санамж бичиг /ХОСБ/-ийн хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдэх Солонгос хэлний түвшин тогтоох 11 дэх удаагийн шалгалт дараах байдлаар явагдах болсныг мэдэгдье.
БНСУ-ын гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн Яамнаас томилсон БНСУ-ын ХНХА-аас зохион байгуулах СХТТШ-нд заавал тэнцсэн байх шаардлагатай. СХТТШалгалтанд тэнцсэн иргэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны хүрээнд ажил хайгчаар бүртгүүлэх боломжтой.
Санаачлагч: БНСУ-ын Хөдөлмөрийн Яам
Зохион байгуулагч: Солонгосын Хүний нөөц, хөгжлийн алба
Хамтран ажиллах байгууллага: Монгол улсын Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв
1. СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ
Бүртгэл явагдах хугацаа: 2015 оны 07 дугаар сарын 07- 09-ний өдрүүдэд (3 өдөр)
Бүртгэх цаг; 08:30-12:30,13:30-17:30 (ажлын цагаар)
Бүртгэх газар: Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд (Байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай)
Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:
❖ Бүртгэлийн маягт (бүртгэл явагдах газраас зөвхөн бүртгэлийн хураамжаа төлсөн иргэдэд үнэгүй олгоно)
❖ Бүртгүүлэгчид бүртгэлийн дугаар бүхий бүртгэлийн маягт зөвхөн нэг удаа олгогдох ба буруу бичсэн тохиолдолд цайруулагч тууз ашиглан засвар хийж болно.
❖ Бүртгэлийн маягт дээр овог нэрийг англи хэл дээр зөв гаргацтай, дармал үсгээр бичих ба овог нэр, төрсөн огноо, бичиг баримтын дугаар зөрөхгүй байх шаардлагатай. Зөрсөн тохиолдолд БНСУ-ын хууль зүйн яам, Солонгосын Хүний нөөц, хөгжлийн алба нь БНСУ-д нэвтрүүлэхээс татгалздаг болохыг анхаарна уу.
❖ Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, хуулбарын хамт
❖ Гадаад паспорт, гадаад паспортгүй бол иргэний үнэмлэхээр бүртгэнэ.
❖ Иргэний үнэмлэхээр бүртгүүлж байгаа тохиолдолд овог нэрийг англи хэл дээр бичсэн бичилтийг хавсаргасан байх шаардлагатай. (Гадаад паспорт дээр бичигдэх хэлбэрээр)
❖ Гадаад паспорт, Иргэний үнэмлэх хуулбар / хуулбар нь тод гаргацтай байх шаардлагатай /
❖ 3,5 х 4,5 см хэмжээтэй 2 хувь өнгөт цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх)
❖ Фото зургийг фотошоп зэрэг тусгай программ ашиглан засвар хийж болохгүй, гадаад паспортны зурагнаас зөрүүгүй байвал зохино.
❖ Шалгалтын хураамж төлсөн баримт
❖ Шалгалтын хураамж: 24 доллар / зөвхөн доллараар тушаах /
❖ Шалгалтын хураамжийг Төрийн банкны 102100514449 тоот дансанд төлж, баримтыг бүртгүүлэхээр ирэхдээ заавал авч ирнэ. (Баримтын эх хувийг авчрах ба хуулбарыг хүлээж авахгүй болохыг анхаарна уу) Төлбөрийг зөвхөн шалгалтын бүртгэлийн хугацаанд буюу 2015 оны 07 дугаар сарын 07, 08, 09-ний өдрүүдэд төлөх ёстойг анхаарна уу.
❖ Хүлээн авагч байгууллага: Монгол улсын Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв
❖ Хэрэв бүртгүүлэгч зайлшгүй шалтгаанаар бүртгүүлэхээс татгалзах, аль эсвэл төлбөрөө төлсөн хэдий ч бүртгэлд хамрагдаж чадаагүйгээ албан ёсоор шалгалтын бүртгэл явагдах хугацаанд буюу 2015 оны 07 дугаар сарын 07-09- ний өдрүүдэд мэдэгдсэн тохиолдолд шалгалтын хураамжийг буцаан авч болно. Төлбөрөө төлж бүртгэлд орж, нэрсийн жагсаалтанд орсны дараа төлбөрийн буцаалт хийгдэхгүй болно. (Жич: нөхөн бүртгэхгүй болно)
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага:
Өмнөх оны СХТТШ-ид тэнцсэн иргэдийн дийлэнх нь БНСУ-руу яваагүй, мөн энэ оны БНСУ-ын Гадаадаас ажилчин авах бодлогоос хамаарч энэ жилийн шалгалтнаас маш цөөхөн хүн шалгаруулж авна. /Монгол улсад зохион байгуулах СХТТШ-наас сонгон шалгаруулж авах хүний тоог 600 орчим гэж тогтоосон байна/ Иймд тэнцүүлэх оноо өндөр байхаар харагдаж байгаа учраас 80- аас дээш оноо авсан ч тэнцэхгүй байх магадлалтай байгааг сайн анхаарах хэрэгтэй бөгөөд Солонгос хэлний шалгалтанд сайн бэлдсэн иргэдийг бүртгэнэ.
Бүртгүүлэгч нь 18-39 настай байх (1975 оны 07- р сарын 08-аас 1997 оны 07-р сарын 07-ны өдрийн хооронд төрсөн байх)
Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
2. СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах өдөр, хугацаа:
❖ Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх өдөр, цагийг бүртгүүлэгч тус бүрээр 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн зарлалын самбар, http://hudulmur.mn болонhttp://monkor.net веб сайтаар дамжуулан зарлан мэдээлнэ.
❖ Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд байрлах Компьютерт суурилсан тестийн өрөөнд онлайнаар авна.
❖ Шалгалтыг Улаанбаатар хотод 2015 оны 08 дугаар сарын 12-оос эхлэн зохион байгуулна. (08:30-10:40 цагт 1-р ээлж 35 иргэн , 10:50- 13:00 цагт 2-р ээлж 35 иргэн, 13:50-16:00 цагт 3-р ээлж 35 иргэн)
❖ Бүх шалгуулагч заасан хугацаанд заасан шалгалтын газар, өрөөнд бэлэн байх ёстой. (1- р ээлж 08:00, 2-р ээлж 10:30 цапг, 3-р ээлж 13:30 цагт)
Шалгалтанд ороход шаардагдах баримт бичиг, зүйлс: Шалгалтыг компьютерт суурилсан өрөөнд онлайн тестээр авна.
❖ Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх
❖ Шалгуулагчийн гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх нь бүртгүүлэх үедээ хуулбарыг нь өгсөн гадаад паспорт буюу иргэний үнэмлэхтэй адил байх ёстой
❖ Бүртгэсэн газраас олгосон шалгалтын тасалбар /Бүртгэлийн шар хуудас/
❖ Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхээ авчраагүй бүртгүүлэгчийг шалгалтанд оруулахгүй.
Шалгалтын бүтэц:
Сонсох болон унших шалгалтын хооронд завсарлага байхгүй, шууд үргэлжлэн явагдана. Шалгалт авах, дүнг зарлах:
❖ Шалгалт авах, шалгалтын дүнг гаргах ажлыг солонгосын талаас томилогдсон шалгалтын комисс гүйцэтгэнэ. 80-аас дээш оноо авсан шалгуулагчдаас хамгийн өндөр онооны дүнгээр нь байр эзлүүлэн жагсааж шалгуулагчийг тэнцүүлнэ. Дээд оноо 200 байна. /Монгол улсад зохион байгуулах СХТТШ-наас сонгон шалгаруулж авах хүний тоог аж үйлдвэрийн салбарт 600 орчим гэж тогтоосон байна/
❖ Шалгалтын дүнг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн зарлалын самбар болон http://hudulmur.mn вебсайт, БНСУ-ын хөдөлмөр эрхлэх тогтолцооны http://epstopik.hrdkorea.or.kr, Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын албан ёсны сайт болох http://www.eps.go.kr, Монгол улс дахь БНСУ-ын Хүний нөөц, хөгжлийн албаны төлөөлөгчийн газрын http://monkor.net зэрэг вебсайтуудаар дамжуулан зарлан мэдээлнэ,
❖ Шалгалтанд тэнцэгсдийн шалгалтын онооны хүчинтэй хугацаа шалгалтын дүнг зарласанаас хойш 2 жил хүчинтэй байна.
3. АНХААРАХ ЗҮЙЛС
❖ Шалгалтын өдөр шалгуулагч гар утас, хуурцагт тоглуулагч, РDА8, МРЗ тоглуулагч, электрон толь болон бусад шалгалтыг хуурамчаар өгөхөд ашиглаж болзошгүй электрон хэрэгсэл авч орохыг хатуу хориглоно.
❖ Дээр дурьдсан эд зүйлсийг авч орсон болон шалгалтыг өгөх явцдаа шударга бусаар хариултыг бөглөхийг оролдох, хууран мэхлэх оролдлого хийх тохиолдолд тухайн шалгалтыг хүчингүйд тооцон дахин шалгалт өгөх эрхийг 2 жилээр хязгаарлах арга хэмжээ авна,
❖ Хүний паспорт ашиглан шалгалтанд орох, хуурамч бичиг баримт ашиглахыг хатуу хориглоно.
❖ Шалгалт өгөх иргэд нэрсийн жагсаалтаас шалгалт өгөх хувиараа харж тогтсон цаг хугацаандаа шалгалтанд хоцрохгүй ирэх ёстой. Иргэн өөрийн хариуцлагаас болж хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй болно.
4. БУСАД ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЭЛ
-БНСУ-ын Хөдөлмөрийн Яам Монгол улсын Хөдөлмөрийн Яам хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд ХЭҮСМҮТ нь ажиллах хүч гаргах албан ёсны эрхтэй болно.
-СХТТШ өгсний дараа ХЭҮСМҮТ-өөс солонгосын хөдөлмөрийн биржид байршуулсан ажил хайгчийг солонгосын ажил олгогч ажилд авах зөвшөөрөл хүснэ.
-БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайтаар байршсан эмэгтэйчүүдэд ирж буй ажлын санал харьцангуй цөөн байгааг анхаарна уу.
-Аж ахуй нэгж байгууллага болон сургалтын байгууллагууд, хувь хүн "Шалгалтанд бүртгүүлж өгнө, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд оруулж тэнцүүлж өгнө" гэсэн хууран мэхлэх, хууль бус үйлдэл гаргасан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцно. Үүнтэй холбоотой асуудалд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв нь хариуцлага хүлээхгүй болно.
-Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцэх нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх тогтолцооны дагуу ажил хайгчаар бүртгүүлэх баталгаа бөгөөд, харин Солонгост ажиллах баталгаа болохгүй.
-СХТТШ-ын хураамж 24 амдоллар (зөвхөн доллараар тушаах) байх бөгөөд энэ БНСУ-ын Хүний нөөц, хөгжлийн албанаас албан ёсоор зарласан шалгалтын хураамж болно. Харин ямарваа нэгэн хувь хүн буюу ямар нэг байгууллагын ажилд зуучлана гэсэн зарлалаар хууртагдан хохирохгүй байхыг анхааруулья.
-Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэдийн дараагийн шалгуур нь эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ байдаг. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн ч эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй /Элэгний В,С вирус, БЗХӨ, сүрьеэ/ бол таны нэр БНСУ-ын хөдөлмөрийн биржид байршихгүйгээс гадна шалгалтын болон эрүүл мэндийн үзлэг шинжилгээний хураамж буцаан олгогдохгүй болно.
-БНСУ-ын хөдөлмөрийн биржид нэрээ байршуулснаар БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах баталгаа болохгүй бөгөөд зөвхөн солонгосын ажил олгогч таныг сонгосон тохиолдолд хөдөлмөрлөх эрх үүснэ.
-БНСУ-ын ажил олгогчийн сонгосон ажил хайгчид хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй виз олгох зөвшөөрлийг БНСУ-ын Хууль зүйн яам, ЭСЯ олгодог бөгөөд хэрэв сонгогдсон ажил хайгч урьд нь БНСУ-д хууль дүрэм зөрчиж байсан, торгууль төлбөр төлөлгүй орхисон, БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байсан тохиолдолд визний зөвшөөрөл олгохоос татгалзаж тухайн ажил хайгчийн нэрийг биржээс хасаж байгаа тул бүртгүүлэгч иргэн дээрх зөрчлүүд байгаа бол СХТТШ-ын бүртгэлд бүртгүүлж цаг, мөнгөө үрэхгүй байхыг анхааруулж байна.
-Шалгалтын хуваарь, шалгалт өгөх цагаа иргэн өөрөө мэдээллийн хэрэгсэлд тавьсан хуваариас харж хариуцлагатайгаар шалгалтанд орно. Шалгалтаас хоцрох, таслах тохиолдолд нөхөн шалгалтанд орох, шалгалтын хураамж буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг: ХЭҮСМҮТ-ийн цахим хуудас http://hudulmur.mn БНСУ-н Хүний нөөц, хөгжлийн албаны Монгол дахь төлөөлөгчийн газрын 11310949 утас болон http://monkor.net цахим хуудаснаас авч болно. Манай хаяг: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингэсийн өргөн чөлөө Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв. утас: 7712-1285
СХТТШ-НД БҮРТГҮҮЛЭГЧДИЙН ДАГАЖ МӨРДӨХ ДҮРЭМ
1. Өмнөх жилийн СХТТШ-нд тэнцсэн хүмүүсээс нилээд хүн үлдсэн байгаа бөгөөд БНСУ-ын Гадаадын ажиллах хүчний бодлогоос хамаарч энэ жилийн Монгол улсад зохион байгуулах СХТТШ-наас сонгон шалгаруулж авах хүний тоог 600 орчим гэж тогтоосон байна. Тиймж 80-аас дээш оноо авсан ч тэнцэхгүй байх магадлалтай байгааг сайн анхаарах хэрэгтэй бөгөөд Солонгос хэлний шалгалтанд сайн бэлдсэн хүнийг зөвхөн бүртгэнэ.
2. Бүртгэлийн хураамж 24 ам.долларыг зөвхөн бүртгэл явагдах хугацаанд өөрийн биеэр цуцлуулсан тохиолдолд буцаан олгох боломжтой. Бүртгэлийн хугацаа дууссаны дараа цуцлах боломжгүй бөгөөд шалгалтанд орох боломжгүй байсан ч бүртгэлийн 24 ам.долларыг буцаан олгохгүй.
3. СХТТШ-нд бүртгүүлэгч нь өөрийн шалгалтын өдөр, цагийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төвийн (ХЭҮСМҮТ)-ийн цахим хуудаснаас өөрийн биеэр шалгаж харах үүрэгтэй. Шалгалтын өдөр, цагийг буруу харснаас үүсэх хариуцлагыг шалгалтанд бүртгүүлэгч өөрөө хариуцна.
4. ХЭҮСМҮТ-ийн http://hudulmur.mn , БНСУ-ын АҮХНХЭГ- ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын http://monkor.net зэрэг цахим хуудсуудаар дамжуулан зарласан шалгалтын өдөр, цагийг шалгалтанд бүртгүүлэгч өөрчлөх боломжгүй.
5. Бүртгүүлэгч нь заасан хугацаанд шалгалтын байранд ирсэн тохиолдолд шалгалтанд орох боломжтой. Ямар нэг шалтгаанаар шалгалтнаас хоцорсон бол шалгалт өгөх боломжгүй.
6. Бусдын оронд шалгалт өгөх, хууран мэхлэх зэрэг зүй бус үйлдэл гаргасан бол шалгалтанд оруулахгүй бөгөөд 2 жилийн хугацаанд шалгалт өгөх эрхгүй.
7. Шалгалтнаас хоцорсон, зүй бус үйлдэл гаргасан нь тогтоогдож шалгалт өгөх боломжгүй болсон, мөн шалгалтанд тэнцээгүй бол бүртгэлийн хураамж 24 ам. долларыг буцаан олгох боломжгүй.
8. СХТТШ-нд тэнцсэн нь заавал БНСУ-д ажилд зуучлагдах баталгаа болохгүй. Тэнцсэний дараа ажил хайгчаар бүртгүүлж Солонгосын ажил олгогчоос ажлын санал авах ёстой. Мөн эрүүл мэндийн үзлэг, байрших бүртгэл, визний зөвшөөрөл, хилээр нэвтрэх зөвшөөрөл зэрэгт шат дамжлага бүрт тэнцэх эсэхээ сайтар бодсоны эцэст бүртгүүлэх шийдвэрээ гаргах шаардлагатай.
9. Шалгалтын талаарх тодорхой мэдээллийг шалгалтын зар болон бүртгэлийн хуудсан дээрх анхаарах зүйлсээс харах боломжтой.
БНСУ-ЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ ХАРЪЯА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
[email protected] · 2017/04/30
Зочин · 2015/07/30
burtguulsen humuus in odo hdend shalgaltai ogoh be ces.gov.mn ruu orood harah geheer er bolohku yumaa hdend shalgaltai mdehku..............
Зочин · 2015/06/29
uruu butsasan hun burteguilj boloh uu
yabuuldag bolmoor um aa hariu [email protected]
Зочин · 2015/06/29
***lgalt yg yugaar awah we hsalgaltiin umnu bildeh material gj bii yu bgaa bol haanaas awah we
Зочин · 2015/06/29
УБ-д түр оршин суух тодорхойлолттой хүн бүртгүүлж болох боловуу