МАН Эрүүгийн хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ
2015/06/29
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн О.Содбилэг нар мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн мэдээллийг сонсов. Энэхүү хуулийн төсөлд хөдөлмөрийн хөлс, цалин, урамшууллыг хөдөлмөрийн бүтээмж, ур чадвартай нь холбож тогтоох, хөдөлмөрийн цагийн үнэлэмжийг нарийвчлах, цалингийн хэмжээг өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулах, цалингийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх чиглэл баримтлахыг бүлгийн зүгээс холбогдох сайдад өглөө.
МАН-ын бүлэг Эрүүгийн хууль болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзэн, энэ тухай албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлэхээр болов. Тухайлбал, энэ хуулийн төсөлд 41 зүйл, заалтаар баялаг бүтээгчид, аж ахуйн нэгжүүдэд хариуцлага хүлээлгэх заалт оруулснаас гадна төрийн өмчийн төсвийн бус хөрөнгө буюу Хөгжлийн банк, "Чингис" бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар тусгасан байна. Эрүүгийн хуулийн төсөлд торгуулийн ялын мөнгөн хэмжээг тооцооны нэгж гэдэг шинэ зохицуулалтаар тогтоож, бизнес эрхлэгчдийг 20 саяас 13 тэрбум 330 сая төгрөгөөр торгохоор тусгасныг МАН-ын бүлэг дэмжих боломжгүй, хэтэрхий их байна гэж үзэв. /холбогдох зарим гэмт хэрэгт ногдуулах торгуулийн хэмжээг хавсаргав/.
Эрүүгийн хуулийн төслийн 19.6-д заасан Туйлширсан хууль бус үйл ажиллагаа явуулах гэдэгт "Олон нийтийг хэт туйлширсан үйл ажиллагаанд уриалсан, хэт туйлширсан үйл ажиллагаа явуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн твиттер, фэйсбүүк, вэб сайтад үзэл бодлоо илэрхийлж, коммент бичсэнийхээ төлөө энэ зүйл ангиар шийтгүүлэхээр байна. Энэ нь Үндсэн хууль, Эрүүгийн хууль, хүний эрхийн суурь зарчим болсон “хүнийг итгэл үнэмшлийнх нь төлөө эрүүгийн хариуцлагад ногдуулахгүй байх” үндсэн зарчимд харшлахуйц өргөн агуулгатай болжээ гэж үзэж байна. Мөн “Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэрэг одоо өргөн мэдүүлэгдэн хэлэлцэгдэж байгаа Эрүүгийн хуулийн төслөөс хасагджээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийг хэрэглэх үед гардаг нэг практик асуудал нь улсын болон орон нутгийн батлагдсан төсвөөс гадуур данс нээж хандив авч зарцуулсан, бусад хөтөлбөр, төслийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан этгээд хуулийн хариуцлагын гадна үлдэх боломжтой байдаг явдал юм. Тиймээс энэхүү гэмт хэргийг Эрүүгийн хуулийн төсөлд нэмж тусгуулах нь зүйтэй гэж үзэж байна.
УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Эрүүгийн хуулийн төслөөр бизнес эрхлэгчдийг 41 зүйл, заалтаар торгохоор тусгасан. Тэдгээрийн заримыг жагсааж үзэхэд мөнгөн дүн нь хэт их, дарамттай, бодит амьдрал, нөхцөл байдлаас тасарсан байна. Тухайлбал,
|
Эрүүгийн хуулийн зүйл |
Торгуулийн хэмжээ |
1 |
|
/400 сая-800 сая төгрөг/ |
2 |
18.3. 3.Татвараас төлөхөөс зайлсхийх |
10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
3 |
18.9 4.Мөнгө угаах |
666000-6666000 тооцооны нэгж /1 тэрбум 322 сая-13 тэрбум 200 сая/ |
4 |
18.10 4.Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах |
666000-6666000 тооцооны нэгж /1 тэрбум 322 сая-13 тэрбум 200 сая/ |
5 |
18.12 4.Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах |
10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
6 |
18.13 3.Зориуд эсхүл зохиомлоор дампууруулах |
10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
7 |
20.3 2. Террор үйлдэхийг санхүүжүүлэх |
400000-666000 тооцооны нэгж /800 сая-1 тэрбум 332 сая/ |
8 |
20.7 2.Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших |
10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
9 |
20.9 3.Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хамгаалахад хайнга хандах |
/400 сая-800 сая төгрөг/ |
10 |
20.10 4.Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг хууль бусаар ашиглах |
/400 сая-800 сая төгрөг/ |
11 |
20.11 3.Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэх орон байраар хангах |
/400 сая-800 сая төгрөг/ |
12 |
20.15 4.Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх |
10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
13 |
20.16 2.Чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулах |
10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
14 |
20.17 4.Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх |
10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
15 |
21.6 3.Өмгөөлөгч, прокурор, шүүгч, иргэдийн төлөөлөгчид хууль бусаар нөлөөлөх |
/400 сая-800 сая төгрөг/ |
16 |
21.7 2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах |
10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
17 |
21.8 2.Хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар хэрэглэх |
10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
18 |
24.1 3.Байгаль орчныг бохирдуулах |
10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
19 |
|
3. 10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ 4.400000-666000 тооцооны нэгж/800 сая-1 тэрбум 332 сая / |
20 |
24.3 3-4.Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах |
3. 10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ 4.200000-400000 тооцооны нэгж/400 сая-800 сая төгрөг / |
|
24.4 2.Цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, материал, цацрагийн үүсгүүрийг хууль бус эргэлтэд оруулах |
400000-666000 тооцооны нэгж /800 сая-1 тэрбум 332 сая / |
21 |
24.5 3.Хууль бусаар ан агнах |
200000-400000 тооцооны нэгж /400 сая-800 сая төгрөг / |
22 |
24.6 3.Хууль бусаар мод бэлтгэх |
10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
23 |
24.8 2.Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх |
10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
24 |
24.9 2 Байгалийн тэнцэл алдагдуулах |
666000-6666000 тооцооны нэгж /1 тэрбум 322 сая-13 тэрбум 200 сая/ |
25 |
25.2 3.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах |
10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
26 |
25.4 3.Хууль бусаар соёлын өв, археологи, палентологийн хайгуул, малтлага хийх |
10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
27 |
25.5 3.Соёлын өв, археологи, палентологийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах |
10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
28 |
25.3 2.Соёлын өвийг завших, үрэгдүүлэх |
10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
29 |
27.9 2.Замын барилга, ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих |
10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
Зочин · 2015/07/14
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар ****************, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/ Амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал хөрөнгийг нь хурааж авсан юм бол ард иргэдийг , хойч үеийг нь МАХН зүгээр тэжээж тэтгэх ёстой биз дээ. Өмнөд Солонгосын ард иргэд ээмэг бөгжөө ул******а хандивлаад Азийн бар улс болтлоо юм гэнэ лээ . Монголчууд ээмэг бөгжтэй харьцуулшгүй амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал сүргээ ул******а дээрэмдүүлсэн юм чинь Монгол улс Азийн биш ертөнцийн бар улс болчихсон байх ёстой биз дээ. 1990 ээд онд Орос улс хямралд орж түүнийг дагаж МАХН ын балгаар өөрийн өмчгүй болж үхтлээ боолчлогдож байсан Монголын ард иргэд амаараа шороо үмхэж тухайн үеийн МАХН ын удирдлагуудаас бусад нь турж үхэх аюулд орсон. Орос улсаас гадна Хятад болон бусад хөрөнгөтөн орнуудтай дотно харьцаатай байсан бол Монгол улс ингэтлээ доош орохгүй байх боломжтой байсан.
Гэвч Монголчуд бидэнд их аз дайрч 1990 онд Ардчилсан хувьсгал ялж Э.Бат-Үүлийн санаач**********р зөвхөн дарга нар биш бүх ард иргэд /Е/ паспорттай болох боломжтой болж ард иргэд гадаадруу гарч давснаас өөр бараагүй байсан Монголын дэлгүүрийн лангуу хямд гурил, будаа бусад бараагаар дүүрч Монголчууд бид турж үхэх аюулаас аврагдсан.
5/ Ард түмэнд гай болсон идэж ханадаггүй коммунизмын үлдэгдэл бузар **************** МАН түүний улаан хамгаалагчид одоо ч гэсэн Таван толгой, Оюу толгойг гадаадын ломбарданд тавьж улам ихээр хулгай хийх зорилгоор ард иргэдэд хэдэн хүнд сая сая төгрөг тарааж өөрсдөө хэдэн тэр бумаар хээл хахууль авч гадаад улсруу оргон зайлж өөрсдийнхээ хийсэн бузар бүхнийг Ардчилсан намруу чихэж хумсаа ******р шиг нуусан гэмгүй царайлаад сууж байна .
6/ Бидний Монгол хэл бичгийг МАН хүчээр үгүй хийж өөрсдийгөө Монгол гээд байгаа бидийг үндэсний хэл бичгээ мэдэхээ байсан Хятадаар ярьдаг, харь гүрний бичгээр бичдэг Хятад Монголын *************хурлызууд болгосон нь харамсалтай үнэн. Монголчууд бидний оршин тогтнох гол үндэс болсон эд бая**********с илүү үндэсний хэл соёлыг үгүй хийсэн, Монголоо худалдсан бузар **************** МАН-ыг тараахын төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй бүх хөдөлгөөн, холбоод, ард иргэдийг манай хөдөлгөөнд нэглэхийг уриалж байна.
Мөн ард иргэд та бүхэн УИХ ын бие даагч гурван гишүүнийг их шудрага ариун улсууд гэж бодож байна уу ?
УИХ ын Болор чулуун Ганбаатар Даваасүрэн нар ч МАН ын арга барилаар худлаа шудрага эх оронч царайлаад эрх мэдэлтэй болж баяжсан дээрээ улам баяжихыг санаархаж явна. Энгийн иргэн бидэнд алгын чинээхэн ч газар олдохгүй байхад Болор чулуун Дорнод аймгийн төв дээр газрыг хэдэн га-гаар нь аваад 20-30 хаус бариулаад улам баяжиж байна.Төр засгийн эрхэнд байсан хулгайч луйварчдыг зөвхөн Ардчилсан нам л илрүүлж хэргийг нь хүлээлгэж байна. Бусад намынхан, бие даагч нар өөрсдийнх нь хулгайн хэрэг илэрчихнэ гэж айгаад хулгайч луйварчидаа илэрүүлж чадахгүй л байгаа биздээ . 88583399 ШҮХөдөлгөөн
Зочин · 2015/06/29
бага ялтай эдлээд гэмт хэргээ үйлдээд яваад бай гэж байгаа юм уу? Тэр аж ахуй нэгжүүд нь шударга үйл ажил**********гаа явуулахад л болох юм биш үү