Монголчуудын гарамгай хийж чаддаг ажлууд
2015/06/30
Монголчууд бидэнд маш сайн хийдэг зарим нэг ажил байна аа. Бүр гайхаш тасармаар сайн хийхийг нь яана. Мэргэжлийн өндөр түвшинд, огт залхуурахгүйгээр, хойш нь тавьж цаг авахгүйгээр сүнгэнэтэл хийж байна, цаана чинь. Сонгодог нэг жишээ хэлье. Машин ачих ажил гэхээр нийслэлчүүд андахгүй дээ.
Машинаа эмийн сангийн хажууд түр тавиад хэрэгтэй эмээ ганцхан минутын дотор аваад ирэхийн хооронд ид шидтэй юм шиг алга болж байна, хөл залгуулагч унаа маань. Өнөө гайхал машин ачигчид аль хэдийнэ ачаад явчихсан хэрэг. Ганцхан минутанд шүү. Ийм жишээг их олон хүн хэлнэ гэдэгт эргэлзэх юм алга. Хоёр хоёрын дөрөв гэдэг шиг л эргэлзээгүй үнэн гэвэл энэ.
Машин ачдаг тэргэнд суусан гурван нөхөр хориглосон тэмдэгтэй газар түр зогссон машиныг харин ч нэг алдахгүй харна даа. Эзэн нь гараад ирэх вий гэж айна гэж жигтэйхэн. Машинаасаа зэрэг үсэрч буугаад нэг нь зургийг нь авчихна. Таны машин ийм газар ингээд зогсч байсан учраас бид ачаад явсан шүү гэсэн баталгаа харуулах гэжбайгаа ухаан нь. Нөгөө нь та бидниймашины дугуйн доогуур өнөө төмрөө шургуулна. Гурав дахь этгээд машиныхаа чиргүүл дээрээсивээс төмрийг хоёронтоо харайлгаж байгаад аваад ирнэ.
Ингээд л эмийн сан руу орсныхоо төлөөсөнд та 60 мянган төгрөгийн өрөнд хөнгөхөн орчихно. Мөнгийг нь өгөхгүй бол машиныг чинь өгнө гэж гонжийн жоо. Саяхан ажлынхаа гадна тэр нөхөдтэй таарсан юм. Нэг машиныг хариугүй ачих нь ээ. Хажууд нь тулаад зогсчихож. Өөрөө зовлонг нь мэдэрсэн болохоор утсаа шүүрлээ. Ер нь жолооч бүр л ийм алхам хийдэг дээ, зовлонг нь мэдэх болохоор. Гэтэл хүний машиначих гэж байгаа нөхөд сандарч байна гэж. Хурдлаарай гэж гүйлдээд, эцэст нь эзнийг нь гарч ирэхээс өмнө ачаад явчихсан. Машинаа ачуулсан нөхөр яах нь тодорхой, яаж 60 мянган төгрөг олох вэ гэсэн бодолтой л хоцорч таарна.
Хувийн байгууллагуудын цалин төрийн албаныхнаас харьцангуй өндөр. Төрийнхнөөс дажгүй өндөр цалин амлаад ажиллуулдаг. Үндэсний статистикийн хорооны сүүлийн мэдээллээс харахад хувийн хэвшлийнхэн ажилтандаа дээд тал нь нэг сая 500 мянган төгрөгөөс дээш төгрөгийн цалин өгдөг юм билээ. Дундаж хэмжээ нь таван сая ч гэж ярьдаг. Ямартай ч нэг сая 500 мянган төгрөгөөс дээш цалинтай нөхөд нийт ажиллах хүчний есөн хувийг эзэлдэг юм билээ. Бараг арван хувь. Саяас дээш цалинтай нөхөд гэхэд л арван хувь.Ийм цалин өглөө гээд ажилчид нь машин ачигчаас төгс төгөлдөр, илүү өндөр түвшинд ажиллаж чаддаггүй. Сэтгэлгүйдээ биш, байгаа чадлаараа ажиллаад лтэдний энд хүрдэггүй.
Тэгэхээр цалин мөнгө нэг их чухал биш гэсэн гаргалгааг эндээс хөнгөхөөн хийчихэж болж байна. Мөнгөнөөс гадна нэг том хүч байна гэсэн үг. Тэр нь юу вэ? Эргэлзэж тээнэгэлзэх шаардлагагүйгээр хэлэх хариубайна. Бах таваа хангах, бусдын мууг үзэх гэсэн адын хүсэл машин ачигчдын гол хөдөлгөгч хүч болоод байх шиг. Тэр хүсэл нь машиныг ганцхан минутад ачих мотор нь, шатахуун нь болоод байна. Яах гэж хориглосон газар машинаа зогсоосон юм, чадаж байгаа юманд арга алга гэж хэлээд өнгөрөөж болно л доо. Гэхдээ бидэнд үнэхээр ийм адын хүсэл нуугдаад байгаа юм биш биз гэсэн хардалтандаа үргэлжлүүлээд хариу хайя. Монголчууд яг өнөөдөр юуг сайн хийж байна вэ гэдэг дээр бодитой жишээ эрцгээе.
Толгойгоо тэгтлээ гашилгахгүйгээр, сүүлийн үед өрнөсөн үйл явдлыг шүүж байгаад гаргаад ирж болж байна. Гайхамшигтай сайн, бүгдээс илүү ажиллаж байгаа бас нэг газар бий. Тэр нь АТГ.Уг нь тийм ч зузаан түүхтэй газар биш. ЦЕГ-ын дэргэд гэж жишиж ярьвал ердөө саяхан байгуулагдсан нялх газар. Гэтэл өнөөдөр яаж байна, монголчуудыг атгадаг ганц газар болчихсон. АТГ-аас гадна ШӨХТГ сайн ажилладаг байгууллагын нэгд зүй ёсоор тооцогдоно. Долоо хоног бүр хэвлэлийн бага хурал хийж ажлаа тайлагнана гэж, сүртэй сүртэй. Тэр компани ийм буруу юм хийж, тийм учраас үүдийг нь барья, ийм компани ингэсэн байна даа, тэдэн төгрөгөөр торгоё гэж ирээд мэдэгдэл хийдэгт нь нийгэм бараг л дасчихаж. Одоо ШӨХТГ ямар мэдээлэл хийх бол гэж хорхойсон хүлээдэг болж. Бусдын мууг үзэхгэсэн далд хүсэл маань хатгаад байгаа хэрэг л дээ. Гашуун ч гэлээ үнэн гэвэл энэ.
Ямартай ч ШӨХТГ бол монголчуудаа дээрэлхсэн байгууллагын л нэг. Хэрэг хийсэн нь хамаагүй л дээ. Юу гэж л зүв зүгээр байгаа нөхрийг шалгаж, сүрдүүлж дарамтлаа аж. Эцсийн дүндээмашин ачигчид, АТГ, ШӨХТГцугаараа хүнийг айлгасан байгууллагууд. Айгаад байгаа нөхөд нь монголчууд.
Үүх түүхээ сөхье. Үнэхээр бид тийм аймаар хүний мууд дурласан нөхөд үү гэсэн асуултдаа буурал түүхээс хариу хайя. Хуучин нийгэмд До яам гэж айхтар газар байлаа. Үгчилбэл Дотоодыг аюулаас хамгаалах яам гэсэн сүржин нэртэй. Энэ яам гучаад оны сүүлээр 37 мянган хүн хөнөөсөн. Монголын хамаг л мундаг, гэгээрсэн эрхмүүдийг зүгээр л буудчихсан яам. Чингэсийн алтан ургийнхан, Монголын оюунлаг, сэхээтэн, лам хувраг бултаараатэднийсуманд өртөж орчлонг орхисон нь гашуун ч гэсэн түүхийн баларшгүй үнэн. До яам АТГ, машин ачигчид, ШӨХТГ-тай яг адилхан ажилласан.
Энэ олон мянган хүн чинь Монголын оюуны гол уурхай, төдийгөөс өдий хүртэлх агуу соёлыг тээгчид, цаашдаа Монгол бадрах эсэх нь эднээс хамаатай гэж сэтгэсэн нь нэгээхэн бээр үгүй. Ийм ухаан тээж өршөөсөн нэг ч хүнийгтэдний ажлын түүхээс хайгаад олохгүй.Бүгдийг нь чин үнэнчээр хядсан. Цаазын ял сонссон нэг ч лам тэдний гараас мултраагүй. Ажил хэрэгч, ямар ч залхуугүй, чин үнэнч До яамныхан.
Тэр мундаг хүнийг тэгж өршөөсөн шүү гэсэн сэтгэл хөндсөнтүүхээс илүү хэтийдсэн, хэтэрхий хүн биш чанар үнэртсэн явдлуудл өчнөөн сонсогддог. Эхнэр нь гоё болохоор ардын дайсан болгож ачуулсан, гоё жороо морьтой учраас дээлийг нь нөмөргөсөн, баяжиж гүйцсэн болохоор эсэргүү болгосон гэсэн яриа бол үй түмээрээ. Уран зохиолд ч тусгалаа олсон байдаг. Наад захын жишээ гэхэд л С.Пүрэвийн “Усны гудамж”. Сайхан эхнэртэйнхээ төлөө эсэргүү болсон чадварлаг, мундаг залуугийн түүхийг уншаад сэтгэлээ энэлгэсэн нь өчнөөн байх.
Уг нь тэр аймгийнтүмний хүндлэл хүлээсэнмундаг ламын оронд нутгийнх нь нөгөө тэнэг хэнийг цааш нь харуулчихжээ гэсэн яриа хаа сайгүй дэлгэрсэн бол хожим сонссон хүмүүст ч өөрөөр сонсогдох байв. Наад өнгөндөө харгис сонсогдож мэдэх ч цаад язгуураараа бол хүн л юм даа гэсэн чимээгүй бодлыг ухаантай л бол хэн ч гэсэн тээгээд өнгөрнө. Уг нь монголчуудын юм л бол хойш суух гээд байдагзан араншингаар бол тэр үеийн 37 мянган хүнийнэлээдньаврагдах боломжтойбайсан. Зүй нь До яамныхан залхуурах, хулхидах, хойш нь тавих гэсэн гэм биш зангаа гаргах л учиртай үйл явдал.
Өөрөөр төсөөлөөд үзье. Тэр үеийн Орос гүрэн лам нар, гэгээнтэн, сэхээтнүүдийнтолгойны оронд 37 мянган үхрийн толгой нэхсэн бол яах байсныг төсөөлцгөөе. Монголчууд яах бол. Оюунтнуудаа хайр найргүй хядсан шигээ үхэр сүрэг рүүгээ шуудхан л бууны ам шагайлгах болов уу. Харамсалтай нь үгүй. Буянт мал минь хөөрхий гэж нэг хойш алхана. Тэгж байгаад л болъё доо гэж нэг хойш тавина. Бүр шаардаад болохгүй бол яана гэж бодно. Бараг та ч гадарласан байх. 37 мянган үхрийн толгойны яс лав тушаахгүй. Үхрийн толгойны яс байж болох газар бүрээс өнөө ясаа цуглуулна. Үхрийн толгойны биш ясыг ч түүхээ төвдөхгүй. Овоон дээр тавьсан адууны толгойны ясыг үхрийн яс гэж итгүүлээд дундуур нь шургуулахаа хэн нэгнээр заалгахгүй. Жижиг үхрийн толгой юмаа гээд хонины толгой цуглуулж ч мэднэ. Монголчуудын натур нь ийм. Натураар нь харвал хэзээ ч 37 мянган үхрийн ясыг оригоор нь оросуудад тушаахгүй. Гэсэн хэрнээ гэгээрсэн, мэдлэгийн туйлд хүрсэн, Чингэсийн алтан ураг, орчлонг оюунаар харсан 37 мянган хүнийхээ ориг толгойг аваачаад тушаачихсан л улс.
Ингээд бодохоор бид ямар үндэстэн юм бэ дээ. Юм хийж бүтээдэггүй, устгах, хорсохдоо цэнхэр гаригийн аль ч үндэстэнг дагуулахгүй, аймаар гэдэг үг багадахаар үндэстэн болж таарч байна. Хатуу ч гэлээ үнэн гэж энэ.
Зочин · 2015/06/30
ub-d zogsoh zogsool bhgui. mashintai yawah hetsuu bh hetsuu. huuchin mashin 1 r egneend tawidag bhad gatsaa gej naigui bj bilee. odoo haritsangui gaigui. hotdoo ch heregtei jolooch nartai ch heregtei bolgoj shiidwerlemeer l bgan.