Миний цагдаа намайг хамгаална гэж өмнө ярьдаг байсан ч сүүлийн жилүүдэд иргэдийн дунд цагдаагийн ажилтнуудад итгэх болоод тэдний талаар ам муутай болсон нь яах арга үгүй үнэн. Угтаа бол улс орны сүр хүч зэвсэгт хүчиндээ, харин олон нийтийн амар амгалан байдал цагдаагийн салбараар л харагддаг. 

Гэтэл жилээс жилд цагдаагийн байгууллагын нэр хүнд унасаар байгаа билээ. Нэг үгээр бол цагдаагийн байгууллага улс төрийн хүчний нэгэн гар хөл болсон гэдэгт хүн л санал нийлэх болов уу. Засгийн эрхэнд ямар нам гарна тэр намын үйл ажиллагаанд л цагдаагийн байгууллага ажиллаж байна гэж хэлэх хүн олон таарах байх. Түүнчлэн жирийн ажилтнууд нь олон нийтийн сүлжээгээр эвгүй байдлаар харагдах нь олон болсон.

Харин энэ удаад фэйсбүүкийн нэгэн хэрэглэгч цагдаагийн ажилтан нэгэн эмэгтэйд хүч хэрэглэн албадан машинд суулгаж буй дүр зургийг өөрийн хуудаснаа нийтэлсэн нь олон хүний дургүйцлийг хүргэжээ. Энэхүү цагдаагийн ажилтан албан үүргээ гүйцэтгэн тухайн хүнийг баривчилж байгаа юу эсвэл дээрэнгүй зан гарган эмэгтэй хүнд ингэж гар хүрч байгааг энэ бичлэгээр тайлбарлах хэцүү. Эсвэл төрийн хувцастайгаа байхдаа гэр бүлийн хүндээ гар хүрэв үү гэх мэтээр олон таамаг дэвшүүлж болох юм. 

Ямартаа ч цагдаагийн байгууллагын зохих албаны эрхэмүүд үүнд дүгнэлт хийж зохих тайлбарыг өгөх болов уу. Ер нь бол ямар нэг гэм буруутай нь тогтоогдвол зохих журмын дагуу шийтгэлээ хүртэх ёстой хэдий ч цагдаагийн ажилтан тухайн хүнд харин ийм хэрцгий хандах нь зүйд нийцэх болов уу

Эх бичлэгийн холбоос энд дарна уу