Үндэсний их баяр наадмын амралтын өдөр энэ удаад бямба, ням гаригт таарч байгаа тул баярын амралтыг нөхөж амрах уу гэдэг асуудал үүсээд байсан.

Гэвч Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр энэ асуудлыг хэлэлцээгүй, гэхдээ долдугаар сарын 16, 17-н ажлын өдөр болж, долдугаар сарын 11-15-н хүртэл амрах болж буй юм байна. Долдугаар сарын 16, 17-нийг амралтын өдөрт шилжүүлээгүй шалтгааныг албаны эх сурвалж, нэгдүгээрт хугацаа тулсан, хоёрдугаарт иргэд ажлаа сарын өмнө төлөвлөсөн байтал дахиад хөдөлгөөн оруулах нь зохисгүй гэж үзсэнтэй холбоотой хэмээн тайлбарлалаа.