200 сая төгрөг наранд гандаж, салхинд хийсэх нь ээ
2015/07/01
Нийслэлийн гудамж талбайг зуны гуравхан сард өнгө үзэмжтэй байлгах гэж төсвийн өчнөөн зуун мянган төгрөгийг “булдаг” уламжлал энэ жил ч давтагдаж байна. Харин өмнөх жилүүдэд 400-500 сая төгрөг төсөвлөж, урдаас баахан цэцэг бөөндөж авчраад шороонд суулгаж, нүд хуурдаг байсан бол энэ удаад 200 сая төгрөг болгож, хэмнэлттэй загнаж байгаа юмдаг уу даа. Бас хилийн цаанаас багц баглаагаар нь цэцэг импортолдог явдал татарч, дотоодын компанид хөрөнгө оруулалт хийж байгаа бололтой юм.
Гэтэл зуны эхэн сар дундаа орчихоод байхад цэцэгжүүлэлт30 хувьтай явж байгаа талаар энэ ажлыг хариуцаж буй нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэлийнхэн мэдээлсэн байна. Нийтдээ 200 мянган цэцэг суулгахаар төлөвлөж байгаа хэр нь ажил ийм удаашралтай байхад хэзээ дуусна гэж бодох вэ. Сүүлийнхийг нь шороонд суулгах гэсээр байтал эхнийх нь хатаад дуусах вий дээ. Нөгөө талаар нийтийн эзэмшлийн талбайд суулгасан/тарьсан гэж хэлэхэд үнэхээр хэцүү/ цэцэг, ногоон гоёлд манайхан дэндүү хайр найргүй хандаж, хүүхэд багачууд зулгааж тасдах, халамцуу нэг нь очоод хэвтчих, машин тэргээрээ дайраад хаячих нь энүүхэнд. Хотын соёлд суралцаагүй, амьд ургамалд сэтгэл зүрхээрээ хандаж чаддаггүй ийм иргэдтэй газарт хэдэн зуун сая төгрөгөөр хоёрхон сарын настай ногоон гоёлоор яах ч билээ гэж гомдмоор. Түүний оронд эрс тэс уур амьсгалтай, түүндээ зохицсон сэтгэлгээтэй бидний хувьд тасарч, хатаж ганддаггүй хиймэл цэцэг жимсээр хотоо гоёвол яадаг байсан юм бэ. Усалгаа арчилгаа шаардахгүй, урд хождоо хэрүүл амгүй, амар байхсан. Зуны урт өдөр наранд халж, саранд нойргүй ажилласан хот тохижилтын ажилчид л намар болж, навч шарлахын цагт богино настай цэцэгсийн“хойдохыг уншиж”, хогийн саванд цуглуулж хийнэ дээ. Ингээд л 200 сая төгрөг дуусах нь тэр.
Захидал илгээх бол энд дарна уу !
Зочин · 2015/07/01
amid tsetseg urgamal uner ni hurtel goe sh dee.archlaad urguulakh hun bur l hairlakh setgelgee tolovshuulmeer bna hiimel tsetsegiig orshuulgand l heregledeg biz dee. hotiin soyold hodooniikhniig surgamaar shig ee
Зочин · 2015/07/01
Эх орноо барьцаалан, зарж үрж байж олсон ********ан өрөө ингэж цацхаа болимоор юм аа МАН-АН!!!
Зочин · 2015/07/01
hamuursan tolgoitoi darga nariig yah ve