Х-түц продакшнаас жүжигчний гараагаа эхэлсэн залуу жүжигчин А.Туяагийн талаар нэг хэсэг бага үгүй шуугиан дэгдсэн бөгөөд тэрээр хамтлагаасаа хөөгдсөн гэх мэтээр яриа гарч байсан. 

Залуу бүсгүй энэ талаар тийм ч гээгүй бас үгүй ч гээгүй явсаар өдийг хүрсэн билээ. Ямартаа ч бие даасан уран бүтээлчээр ажиллаж буй тэрээр саяхан дахин олон хүний ярианы сэдэв боллоо. Тэр дундаа баяр наадам ойртож буй энэ үед бөх сонирхогчдын бухимдал магтаалыг зэрэг хүргээд авчээ. 
Учир юу гэвэл түүний бөхийн бэлтгэл хийж буй залуусын ойролцоо авахуулсан энэ зургаас үүдэлтэй гэнэ. Сайхан бүсгүй бөхийн галаар эргэлдэн бэлтгэлдээ анхаарлаа хандуулж буй бөхчүүдн анхаарлыг сарниулан сэтгэл зүйд нөлөөлнө гэж бухимдах хүн байв. 

Үнэндээ бол Туяа мэргэжлийнхээ дагуу нэгэн компанийн сурталчилгааны зураг авалтаар бөхчүүдийн галаар ийн эргэлдсэн гэнэ шүү