Саяхан манай сайт олон нийтийн сүлжээ сайтаар тарсан нэгэн бичлэгийг хүргэсэн билээ. Энэ бичлэгт цагдаагийн алба хаагч эмэгтэй хүний биед халдаж байгааг харуулсан нь иргэдийн дургүйцлийг ихээр хүргэсэн.

Тэгвэл энэ уагдаагийн ажилтан хэн болохыг зохих албаны ажилтнууд тогтоосон бөгөөд ХУД-ийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, ахмад Э.Баасандорж гэгч байжээ. Түүний энэ үйлдэлийг ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдлын хяналт шалгалтын хэлтэст шалгаж байгаа аж. Мөрдөн байцаагч Э.Баасандорж нь цагдаагийн байгууллагад олон жил ажилласан нэгэн юм байна.

Мөн энэ талаар өнөөдөр ЦЕГ-аас албан ёсоор мэдээлэл хийнэ. Хурал 14.00 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газрын байранд болно.