АН-ыг “муулж болохгүй”
2015/07/03
УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын дарга Ерөнхий сайд хоёр тусгайлан зөвлөлдсөний эцэст Засгийн газраас МАН-ыг гаргахыг дэмжсэн тухайгаа мэдээлсэн. Түүгээр ч зогсохгүй МАН-д мэдэгдэл хүргүүлж 10 хоногийн хугацаа олгосон. Хэдийгээр АН засагт хамтрахад МАН-тай байгуулсан гэрээний биелэлт гэх боловч үнэн хэрэгтээ инээдтэй зүйлс ярьж байгааг олон нийт харж байна. Учир нь АН-ынхан МАН манай намыг муулсан гэх ховын чанартай зүйл ярьж байгаа юм.
Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “МАН “Бид хамтдаа” аян өрнүүлж байгаа. Энэ аяныг өрнүүлэх багт хамтарсан Засгийн газрын гишүүд оролцож, Засгийн газрын үйл ажиллагааг муулаад явж байна. Тухайлбал, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нар” гэсэн байдаг. Тэгвэл тус намын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж “МАН Засгийн газарт хамтарсан юм бол хамтарсан шиг хамтрах хэрэгтэй. Хамтарсан нэрийн дор хэвлэлээр сөрөг гүжирдлэг явуулж болохгүй. Гишүүд нь “Чингис бондоос идэж ууснаа Эдийн засгийн өршөөлийн хуульд хамруулах нь” гэж гүжирддэг болсон. Ганц ч албан тушаалтан энэ хуулиар чөлөөлөгдөхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Цаашдаа ийм байдлаар буруу зөрүү ярьж, гүжирдэх юм бол тухайн гишүүнтэй ёс зүйн асуудал ярьж, хууль хяналтын байгууллагад хандах болно. МАН хоёр их наяд төгрөгийг хавтгайрсан халамжаар тараасан бол манай нам үүнтэй дүйцэхүйц мөнгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд зарцуулж байгаа. Чингис бондын үр өгөөж удахгүй гарах болно” гэсэн байдаг.
Дээрх ховын чанартай яриа үүгээр дуусаагүй. Учир нь МАН-аас урваж, АН-д орсон Д.Арвин гишүүн “Өнгөрсөн долоо хоногт олон хууль дээр МАН-ынхан биднийг доромжилсон. МАН-ын гишүүд ээлж, ээлжээрээ орж ирж УИХ-ын чуулганыг бужигнуулж байна. Тиймээс ажил хийх чадахгүй улсууд зайлах хэрэгтэй. Энд дандаа мөнгөнд дуртай хүмүүс цугласан. Оюутолгой, Тавантолгой ярихаар үхэлдээд бусад хууль дээр огт дуугарахгүй байгаа. Гадныханд Монголоо, төрөө муулаад явж байна” гэсэн утгатай зүйл ярьсан.
Тэгэхээр үндсэндээ засагт хамтарсан л бол АН-ыг муулахгүй байх ёстой бололтой. Магадгүй хамтарсан гэрээндээ “АН-ыг муулахгүй” гэсэн заалт оруулсан бол энэ нь хэдийнэ гэрээ зөрчсөн үйлдэл болчихож. Гэхдээ АН-д сануулахад, хурал үймүүлдэг асуудал өмнө нь ч байсныг дурдах нь зүйтэй. Учир нь МАН эрх баригч байх үедээ АН-тай цөөнгүй удаа Засгийн газарт хамтарч байсан. Тухайн үед МАН эрх баригч хүчин гэдгээрээ түрээ барьж АН-ыг сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхэд нь ингэтлээ саад болж байсан бил үү. Хэвлэлийн хуудас эргүүлбэл, УИХ-ын чуулганы танхимд З.Энхболд, С.Эрдэнэ, Л.Гүндалай гээд тухайн үеийн сөрөг хүчин байсан нөхөд МАН-ынхан руу өөд уруугүй дайрч явсан үе ч бий. Энэ үед МАН-ынхан “АН засгаас гар, манай намыг муулаад байна” гэсэн зүйл яригдаж байгаагүй.

Зочин · 2015/07/03
ЭХ ОРНОО ӨРӨНД ХИЙЛЭЭ, УУЛ УУРХАЙГАА ГАДНЫХАНД ӨГЛӨӨ, УЛСЫН ХУУЛИЙГ ГИШИГСЭН ГАДНЫХАНД ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭЛЭЭ. ХИЙСЭН ЗҮЙЛ НЬ НҮДЭНД БУС АМЬДРАЛД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙНА ДАА
Энхтөр · 2015/07/03
АН-ын УИХ дахь гишүүд асуудалд хандаж байгаа байдал нь өрөвдмөөр ч юм шиг,өхөөрдмөөр ч юм шиг ярих юмаа.Энэ улс төрчдөө гэж хэзээ ажлын арга барил,туршлага суух хүмүүс юм болоо "Ханилж яваад нөхөрөө унаж яваад морио"гэж
boldooЗочин · 2015/07/03
ardchilsan namiin lider arbin .. . haha ..