П.Цагаан: Ерөнхийлөгчийн тамгын газар бөх эрэмбэлдэг газар биш
2015/07/04
Сүүлийн үед дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь баяр наадмын үндэсний бөхийн барилдааны зүүний магнайд гарах вэ гэдэг асуудал олон хүнийг талцуулаад авсан. Талцуулах болсон хүнээр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагааныг нэрлээд байгаа. Түүнээс дараахь тодруулгыг авлаа.
-Монгол хүн бүр наадмыг хүсэн хүлээдэг. Гэтэл хоёр дархан аваргын хэн нь зүүний магнайд гарах нь наадмын өмнөх чухал сэдэв болж байна. Таны нэр ч олонтаа сонсогдох боллоо. Ерөнхийлөгчийн Тамгын газар бөхийн эрэмбийг тогтоодоггүй гэж ярьж байна. Энэ талаар тайлбар авах гэсэн юм?
-Улсын наадам бол Монгол түмний эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдлийн их баяр, төрийн арга хэмжээ гэдгийг мартаж болохгүй. Дэлхий дахин ч Монгол наадмыг андахгүй сайн мэддэг болсон байна. Бразилийн Карнавал үзнэ гэдэг шиг Монгол наадам үзэхээр ирдэг хүмүүс олширч байгаа нь сайн хэрэг. Эрийн гурван наадам бол манай ард түмний түүх, соёлын их өвийг тээгчид. Тийм учраас бид зөв, соёлтой сайхан наадах учиртай. Миний нэр гараад байгаа тухайд гэвэл А.Сүхбат аваргын гаргасан өргөдөлтэй холбоотойгоор наадмын комиссын хурал дээр яригдсан асуудлаас улбаатай юм шиг байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн жил Р.Гончигдорж нарын УИХ-ын гишүүдийн санаачилсан шинэ хуулийн дагуу Дархан аваргын болзол хангасан хоёр аваргад цол олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргах шаардлагатай болсон. Зарлиг гаргахдаа дархан аваргын болзол хангасан цаг хугацааг нь харгалзсан. Дархан аваргын болзлыг 2000 онд ес, 2001 онд арав, 2004 ес давж түрүүлсэн А.Сүхбат аваргад 8 тоот үнэмлэхийг, 2002, 2003, 2005, 2009 онд тус тус ес давж түрүүлсэн Г.Өсөхбаяр аваргад 9 тоот үнэмлэхийг олгосон тухай хэлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газар бөхчүүдийг эрэмбэлдэг газар биш. Бөхчүүдээ ямар байдлаар яаж эрэмблэхээ бөх мэддэг хүмүүс нь мэднэ биз. Наадмаа сайн, шударга, хууль номын дагуу зохион байгуулахын төлөө Шадар сайдаар ахлуулсан комисс хичээн ажиллаж байна. Бөхийн холбоо гэдэг эзэн биегүй нэрийн дор хүмүүсийг талцуулж, маргалдуулахын оронд бөхчүүдийн эрүүл мэнд, амь насанд хор хөнөөлтэй эм тариа, допинг хэрэглэхийн эсрэг тэмцмээр байгаа юм.
Э.ЭНХ
Зочин · 2015/07/08
Өсөхөө болиод өгөөчээ ,баруунаас гарахад түүний нэр хүнд унахгүй шүү дээ.Буулт хийгээд ёс зүйтэй баймаар юм Эсвэл хоёуланг нь хасвал ард түмэн хохирохгүй дээ
Зочин · 2015/07/05
Дархан цолыг үнэгүйдүүлж байхгүй болгож байна даа. Хөгшин аваргууд яагаад юм хэлэхгүй байгаа юм болоо тэ... Их сонин шүү... Настай хүн Өсөхөөд хэлээд өгөх хэрэгтэй ш дээ. Чи зүүний магнай булаалдаад хэрэггүй ээ. Чи түрүүлж дархан аварга цолны болзол хангаагүй. Бид яагаад Түвшинбаярыгаа л дээдлээд байдаг билээ дээ. Хөөрхийн боксын хэн билээ тэр маань бараг чимээгүй л харагддаг юм. Нэг өдөр авсан биз дээ хэхэ...
Зочин · 2015/07/05
Монголчууд ёс уламжлалаа барьдаг олон жишээ байна агшин нэвтрүүлэгт Тангадын Галсан, Пунцагийн Бадарч орж байлаа. Тэгсэн яасан гээ. Алгадахад асгарах сур гээд явдаг найрагч маань хүрдээ Бадарч гуайд шилжүүлэн би яруу найргийн наадамд Бадарч гуайнхаа дараа Болор цомын эзэн болсон тул таньд энэ ялах боломжийг олгоё гээд найр тавьж байсан билээ үүнийг хараад би ёс уламжлал гэдэг их чухал юмаа гэж харж байлаа. Бөхөд ёс уламжлалыг хадг******** ёстой юм шүү дээ Уламжлалын том дархлаа бол монгол бөх билээ ...
Далай дайчин дархан аварга Сүхбат манлай зүүнээс босох нь эрт эдүгээг давж хөгжиж ирсэн монгол соёлын үндэс билээ.
Зочин · 2015/07/05
Сүхбат аварга зүүний магнай шүү дээ. Бөхийн уламжлалаа дагнах нь зөв ёс уламжлалаа дагахгүй юм бол монгол бөхөөр үндэсний бөхөөр яадаг юм бэ? Нэрийг нь болиод барууныхан шиг амжилтаар нь асуудлыг шийдье. Хоёр яг адилхан дархан аварга байжээ... Тэгсэн нэг нь байна ш дээ дараа жилийн наадам 1 давжээ... Одоо тэр бөх зүүнээ зогсоно доо гэвэл энэ балай дүрмээр чинь дархлагдсан цол үйлчлэхгүй байна ш дээ...
Зочин · 2015/07/05
Ерөнхийлөгч болон түүний ******гын газар хэрүүлийн алим тарьж хаяж ардын сэтгэлийг үймүүлж, зүгээр ч наадуулчихгүй завааруулчихаад энэ цагаан гэж хорны тулам улс төрөөөс хөөж зайлуулах хэрэгтэй, тэр элбэгдоржтой нь
Зочин · 2015/07/05
ХЭН НЭГНИЙГЭЭ ХАРААХ Л БОЛ "ХУЖАА" ГЭДЭГ, ТЭГЭЭД ТЭР ХУЖААНУУД НЬ МОНГОЛЫН ТӨР, ЗАСГААР ДҮҮРЧИХСЭН БАЙДАГ. ИНГЭХЛЭЭР ЭНЭ МОНГОЛ ЧИНЬ ТЭР ХҮН БОЛГОНЫГ "ХУЖАА" ГЭЖ ХАРААГААД БАЙГАА ХҮМҮҮСТЭЙГЭЭ ХАМТ "ХУЖАА МОНГОЛ ОРОН" БОЛЧИХСОН ЮМ БИШ ҮҮ. АМНЫ БИЛГЭЭС АШДЫН БИЛЭГ ГЭЖ НЭГ ҮГ БИЙ. МУУ АМЛАХАД Ч УЧИР БИЙГ ТУНГААЖ ҮЗЭЭРЭЙ "ХУЖАА" ХАРААЛТАНГУУД АА!!!
Зочин · 2015/07/04
Erembeldeggui yum bol erembeldeg gazraar erembeluuleed uguhud yasiin. Ene muu m****as bolj l asuudal uussen yum baina muu balai Tsagaan ******
Зочин · 2015/07/04
sport shig duremtei bolgoh heregtei erunhiilugch ni duraaraa tsol uguud bdag sport haa bsiin uzuur turuu shuvgiin 4-8-16-32 tuunees heden buh hedem ond barildsan ni yamar hamaatai yum ene mayagaaraa 100 jileer shuud darhan avarga uguh yum bna
Зочин · 2015/07/04
Үхэр Монголчууд үнэхээр өрөвдөлтэй арчаагүй юмаа. Тэр нямдорж т**********тэй Б.Батэрдэнэ мэтийн ********нууд одоо болиосой. Энэ бөх чинь сүйрлээ. өсөхбаяр одоог болтол Монгол бөхийн ногоон дэвжээг доромжилсоор байхуу.
Зочин · 2015/07/04
Muu Tsy Hua Hordorj buhchuudiig hurtel herelduuleh um aa Umhii hujaa!!!