Монгол жуулчдын автобус осолджээ
2015/07/07
Энэ сарын 5-ны 16.00 цагийн үед Монголын жуулчдын сууж явсан автобус осолдлсон байна. Осол Буриадын Селенгинск тосгоны ойролцоох зар дээр гарчээ. Тодруулбал, Байгал нуурт амрах гэж явсан Монголын 18 жуулчны зорчиж явсан “Hyundai County” загварын автобус замын хажуугийн сувагт унаж онхолджээ. Одоогийн байдлаар ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд хууль хяналтын байгууллагууд шалгаж байна. Ослын улмаас гурван эмэгтэй жуулчин хүнд гэмтсэн тул ойролцоох эмнэлэгт хүргэн эмчилж байгаа аж. Харин жолооч газар дээрээ амиа алдаж, 59 настай зорчигчийн биеийн байдал хүнд байгаа талаар эх сурвалж мэлээллээ.
Д.Дуулим
Зочин · 2015/07/07
Харамсалтай явдал болжээ.