Жүжигчин Ааяа буюу Ш.Алтанцэцэгийг үзэгч түмэн хүндэлдэг. Драмын театрын нэгэн үеийн уран дүрийн эзэн хэмээгдэж явсан жүжигчин Ш.Алтанцэцэг хэмээх авьяаслаг жүжигчин өдгөө хошин урлагийн тайзнаа тэр тусмаа бүр “Мөрөөдлийн театр”-ын тайзнаа олон гайхалтай дүрийг бүтээж үзэгч түмнийнхээ хайр хүндлэлийг хүлээсээр яваа. Тэрбээр дан ганц уран бүтээл туурвиад зогсохгүй сүүлийн 6-7 жилийн хугацаанд эхчүүд, эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөө олон гайхалтай хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тэгвэл түүний авьяас билиг, нөр их хөдөлмөрийг нь үнэлэн "МУГЖ" цол тэмдгээр шагнажээ. Түүнд уншигчдынхаа өмнөөс халуун баярыг хүргэе.

 

Д.Ана