МУГЖ Г.Ариунбаатарыг уншиг та бүхэн сайн танина. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас Гран при шагнал хүртээд элэг нэгт Монголчууддаа магтуулж, сайшаагдаад байгаа билээ. Тэгвэл олны хүндлэлийг хүлээсэн гавьяат маань гэр бүлээ умартан шинэхэн хайрандаа умартан явна хэмээн шар хэвлэлийн хуудаснаа гараад амжсан удаатай. Энэхүү дуулиан намжаад нэлээн удаж байхад МУСТА Д.Отгонжаргал хэвлэлд өгсөн ярилцлагадаа дахин сөхөн ярьжээ. 

Тэднийг амрагийн холбоотой гээд чатыг нь олон нийтэд дуучин залуугийн эхнэр дэлгэсэнээр энэ шуугиан дэгдсэн. Тэрбээр Ариунбаатарын өөрийнх нь цахим хуудсаар тэр хоёрын харилцсан зүйлийг, зураг хөрөгтэй нь дэлгээд "Энэ хоёр үнэн төрх. Ажлаар Америк явсан гэж бодсон чинь ийм л юм хийж явдаг хүмүүс байж" хэмээсэн юм.

Дуучин Д.Отгонжаргал юуны учир энэ сэдвийг дахин хөндөх болсныг мэдэхгүй ч өөрийнхөө нэр хүндийг хамгаалах боломж олдсон дээр нь гэж дуугарсан ч байж болох. "Би бол яг нүдээр үзсэн зүйлдээ л итгэдэг. Тухайн үед бид хоёулханаа АНУ-д явж байсан юм шиг л ойлгох юм. Монголоос гэхэд л 50 орчим хүн явж байсан. Манай хамтлаг л гэхэд менежертэйгээ дөрвүүлээ явсан. Биднээс гадна урлагийн олон хүн явж байсан. Үнэхээр хоёулханаа жаргаад явсан бол хоорондоо facebook-ээр чатлах уу. Тэр facebook, чат ч худлаа. Олон нийтэд түгсэн асуудал бүгд худлаа. Огт болоогүй зүйл. Бид нэг багшийн шавь нар. Бусад багш, шавийг бодвол манай Ихо багшийн шавь нар “Багш шавийн нэгдэл” гэж илүү нэгдэлтэй, холбоотой байдаг. Фонддоо мөнгө цуглуулна, багшийнхаа конкурсыг зохион байгуулна, хэн нэгнийх нь тоглолт болвол ач холбогдол өгнө гэх мэтээр насны зөрүү байхгүйгээр хоорондоо коллектив сайтай явдаг. Түүнээс биш би гэр бүл үймүүлж, салгасан юм байхгүй. Тэдний гэр бүл одоо амжилттай, аз жаргалтай сайхан л байна шүү дээ" хэмээжээ. 

Д.Ана