Монгол түмний минь хайртай дуучдын нэг МУГЖ У.Далантай. Гавъяатыг судлаачид дуурийн тёнер хоолойтон буюу дэлхийн хэмжээнд ховорхон тохиох авъяаслаг дуучин хэмээдэг. Тэгвэл тэрбээр нэгэн гомдлыг өөрийн цахим хуудаснаа нийтэлж гомдоллоо илэрхийллээ. 

Тодруулбал, П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас Гран при шагнал хүртсэн Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр өнөөдөр шагнасан. Тэгвэл У.Далантай 2001 онд анх удаагаа эх орондоо "Гран При"-г авчирч байжээ. Энэ талаараа,"Би нэг л зүйлийг ойлголоо ардын хүүхдийг алаг үзэж болдог гэдгийг 2001 онд анх удаа би энэ шагналыг авчирч байлаа. Одоо болтол урамшуулал авах нь бүү хэл дуурийн театрын бөгс бөөөрөөрөө нийлсэн хэсэг мафид хэрчүүлж муу муухайгаараа дуудуулж өдийг хүрсэн дээ" гэв.

Түүний 2001 онд эх орондоо авчирч байсан шагналыy урамшууллыг өнөөдрийг хүртэл өгөөгүй аж. Энэ тухай, Тухайн үед Монгол хүний хоолойны цар, хүч тэнхээ дэлхийн хүмүүстэй өрсөлдөх хэмжээний гэдгийг үзүүлэхийн тулд СУИС-ийн дуулаачийн ангийн оюутнууд зүтгэж байсан л даа. Түүний нэг илрэл нь талийгаач Ганбат байсан юм. Тэрээр олон улсын Б зэрэглэлийн уралдааны хоёр, гуравдугаар байрын шагналтай. Мөн А зэрэглэлийн уралдааны тусгай байрын шагналыг Монголдоо авчирч байлаа.

Үүнээс өмнө бол АЖ Жаргалсайхан, АЖ зууны манлай дуучин Уртнасан нар Б зэрэглэлийн уралдаантай дүйцэхүйц уралдаанаас гуравдугаар байрын шагнал, хүрэл медаль авчирч байсан түүхтэй. Түүнээс хойш энэ амжилт давтагдахгүй явсаар байгаад би анх удаа Олон улсын дуурийн залуу дуучдын уралдаанаас гран при шагналыг эх орондоо авч ирсэн. Энэ амжилт одоогоор цорын ганц байгаа. Сая А зэрэглэлийн уралдаанаас Амартүвшин гэдэг залуу Монголдоо хоёрдугаар байрын шагналыг авч ирлээ. Энэ бүх амжилт Монгол хүний төрөлхийн байгалийн хоолойны цар, хүчийг дэлхийд харуулж байгаа тод жишээ юм л даа. Монгол хүн дэлхийн хаана ч очоод хэнтэй ч өрсөлдөх бүрэн чадалтай гэдгийг харуулж байгаа хэрэг" гэж нэгэнтээ дуучин залуу ярьж байжээ.

Түүнчлэн Би цорын ганц гран приг авч ирж чадсан ч өнөөдрийг хүртэл шагналаа авч чадаагүй яваа хүн. Намайг гран при авчирсны дараа төрөөс надад гавьяат цолыг хоёр жилийн дараа өгсөн л дөө. Гэхдээ л би авах ёстой байсан урамшууллаа өнөөдрийг хүртэл авч чадаагүй. Амжилтаа үнэлүүлж чадаагүй яваа. Нөгөө талаас манай соёлыг хариуцсан түшмэдүүд энэ талын мэдлэг дулимагхан нь харагдаад байдаг. Нэг сайдын авгай, нэг сайдын авгайгийн найз нөхдүүд дарга түшмэдүүд болоод суучихдаг. Тэгээд нөгөө нөхдүүд нь ажлаа сайн хийж чаддаггүй. Хэн нь хэн юм бэ гэдгээ ойлгодоггүй. Үнэлэмжүүд нь юу юм бэ гэдгийг тодорхойлж мэддэггүй юм. 

Энэ шагнал урамшууллын тухай манай Хайдав багш сонин хэвлэлээр зөндөө л ярьсан. Сайд дээр хүртэл бичиг оруулсан. Тэгээд журмын тухай юмаа бид хэлсэн гээд байдаг. Тэр журам нь Урлагийн Зөвлөл гэдэгтэй холбогдож байгаа юм. Тэр зөвлөлд нь хуучирчихсан, атаархахаас өөр юм мэдэхээ байсан хүмүүс байгаад байсан гэж одоогоос дөрвөн жилийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байсныг энд эргэн сөхөв. 

Д.Ана