Бурхан Халдунд жуулчин нэртэй хулгайч нар даварч байна гэв
2015/07/09
Бурхан Халдунд аялах журам, тэр дотроо гадаадын жуулчдыг аялуулах зөвшөөрөл олгож буй нь хууль бус ажиллагааг дэмжиж, бусармаг үйлдлүүд гарах эхлэл боллоо хэмээн “Хэрлэн Аравт” ТББ, “Их хориг шүтээн” ТББ, “Хас Алтай” ТББ, Их хориг болон Бурхан Халдунаа хамгаалъя хөдөлгөөн, “Босоо Хөх Монгол” бүлгэм, “Монголын бөөгийн нэгдсэн эвлэл”-ээс мэдэгдэв.
Ингэж үзэх болсноо тэд өөрсдийн илрүүлсэн зөрчил, баримтуулж авсан материалууд дээр тайлбарласан юм. Тухайлбал, өнгөрсөн сарын 22-нд иргэн Ч.Чинзориг Францын улсын зургаан иргэнийг Бурхан Халдун уулын зургийг авахуулах зорилгоор Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын Мөнгөнморьт суман дахь хэсгийн ахлагчаас зөвшөөрөл авчээ. Тэд тухайн өдрөө маршрутын зураг авна хэмээн постоор гарч, улмаар гурав хоноггүй алга болсон тул иргэд сумын Засаг даргадаа мэдэгдэж, тэнд тахилга хийж байсан Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн дэмжлэгтэйгээр араас нь хяналт тавихад өөр зорилготой, тодруулбал Бурхан Хадунд аялах бус ажлын зураг гаргаж явахтай таарч баримтжуулж авснаа холбогдох газруудад мэдэгдсэн гэв. Энэ бусармаг явдлууд юунаас болж гарах болсныг “Хэрлэн Аравт” ТББ-ын тэргүүн Д.Гэрэл хэлэхдээ “Салбар хариуцан ажиллаж байсан Ц.Оюунгэрэл, С.Оюун нарын гишүүд Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаар ажиллаж байхад хоёр талд нь сууж ятгаж байгаад Бурхан Халдунд аялах журмыг батлуулсан гээд сурталчлаад байсны үр дагавар” гэв. Мөн тэрээр Хотын дарга Э.Бат-Үүлийг нийслэлдээ л “жанжиддаг” юм байгаа биз, Бурхан Халдунд гадны хүмүүсийг урьж, олон нийтэд мэдээллийн хэрэгслээр цацсан нь биеллээ олж байна гэлээ.
Иймээс төрийн бус байгууллага, газар шороогоо хамгаалагч иргэдийн зүгээс Их хориг, Бурхан халдунаа хамгаалъя хөдөлгөөн өрнүүлж, төрийн түшээд, салбарын сайд нарыг халз ярилцлагад урьж байгаагаа дуулгав. Төрийн түшээд мунгинаж суух зуур Монголын хаадын үеэс оточ мянгатаар хамгаалуулж, бидэнд захиж өвлүүлсэн хамгаалалт үгүй болж жуулчин нэртэй хулгайчдын гарт алтан ургийн хаадын алтан булш, бунхан ухагдаж тоногдоход бэлэн болсныг тэд анхааруулж бас сэрэмжлүүлж байгаагаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.
зочин · 2015/07/09
бурхан халданд гаргахад хэнээс зөвшөөрөл авдаг хууль бна .хэн ямар хууль зохиогоод бнаа болиочээ.бүдүүлэгүүд бүү шанаатлаж мөнгө горидооч монголын нэрийг гутаачдаа.төр байвал шантаажлагчдыг зогсоогооч
Зочин · 2015/07/09
burhah halduunaas bu***d n gardarg yum baigaa biz naana chin ih ezenii ongon baigaa.hend ch hereggui lamiin tsogtsosiig hamgaalj baihaar haaniihaa ongoniig tsereg suulgaj hamgaalmaar bn.bat uul pistaa ern yah geed baigaa mal ve
Зочин · 2015/07/09
uul tolgod yah vee baidgaaraa baij l baina, TUUL gol maani bolohoo bailaa
Зочин · 2015/07/09
зөв зөв бид л хамга********гүй юм бол ухуулж мэднэ
Зочин · 2015/07/09
ЮНЕСКО-ийн жагсаалтанд оруулснаа бахархаж байж жуулчин хүлээн авахгүй гэж юу яриад байна аа