Автомашин ачих, дугуйг нь түгжих эсэхийг энэ сарын 20-нд шийднэ
Улаанбаатар хотын захир гаанаас замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, нэгдүгээр эгнээнд байрлуулсан авто машиныг ачих, дугуйг нь түгжих журам гарган, хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Дээрх шийд вэрийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо, “Шударга төрийн төлөө” ТББ-ууд хууль зөрчсөн хэмээн үзэж, өнгөрсөн хугацаанд авто ма шинаа ачуулж, дугуйг нь түг жүүлсэн иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн. Өөрөөр хэл бэл, тэд автомашин түгжих, ачих журмыг хууль бус гэж үзэж байгаа бөгөөд дээрх журмаа цуц- лахыг хүсч, Захиргааны хэргийн II шүү хэд нэхэмжлэл гаргажээ. Тэгвэл дээрх байгууллагуудаас гар гасан гомдлыг өчигдөр хэлэлцэх байсан ч энэ сарын 20-ныг хүртэл хойшлууллаа. Учир нь, хариуцагч талаас шүүх хуралд оролцох байсан нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч ээл жийн амралттай байгаа тул шүүх бүрэл дэхүүн хурлыг ийнхүү түр хуга цаагаар хойшлуулсан байна. 
 
Б.БАТ