Наадмыг хуушуургүйгээр төсөөлөхын аргагүй билээ. Энэ жилийн хувьд наадмын хуушуур орц, хэмжээ, зарж байгаа байршлаасаа шалтгаалан 1000-1500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Гэхдээ ихэнх газарт  1000 төгрөгөөр худалдаалж байгаа бөгөөд очёр ихтэй байгаа юм. 

Дашрамд дурьдахад  хоёр жилийн өмнө наадмын хуушуур 800 төгрөгийн үнэтэй байсан бол өнгөрсөн жил 1000 төгрөгийн ханштай байсан юм.

Ингээд наадмын хуушуурны  “царайг” уншигч та бүхэн өөрсдөө шинжинэ биз ээ.