Монгол реппер Gee хэмээн олноо танигддаг дуучин бол GEE. Тэрбээр фэнүүдийнхээ хүсэлтээр "ноцтой" нууцаа дэлгэв.

1. Хар нялхаараа цэргийн алба хаасан (5 настайдаа хохо)

2. 10 жилийн хугацаанд 7 сургууль дамжсан. ( өвөрхангай, 53, 44, 3, 80, 36, 81 )

3. Ахлах ангидаа реп бvжгийн хамтлагт байсан. ( 1 хороолол)

4. 8 төгсөхдөө улаан шугамны дээх нь их ойрхон жагссан. ( 89 )

5. 10 төгсөхдөө ангийнхаа багшийн хичээл дээр л ганц С тэй гарсан. Бусад нь А В ( геометр )

6. РТДС-д конкурс өгөөд 1-т жагссан. (Хурган бэлдсэний хүчээр)

7. 1-р курсэд эхний семистртээ 3 шалгалтанд унаж хөөгдөнгөө алдсан. (Магтсан хүүхэн пффффффф)

8. Багын найзуудтайгаа ТОГЛООМОНД ХОЖИГЧ нэртэй хип хоп хамтлагт рэп хийдэг байсан. (Сайхан үе)

9. Анхны хайрдаа навс хаягдсан. Хохо ( намайг хаяад өөр залуутай яваа наасссссс )

10. Анхны цалин 100.000 төгрөгөө аваад машинтай бүх найзууддаа бензин хийж өгч байсан. (Тэр үед литр бензин 250 төгрөг байлаа)

11. Сургуулиа төгсөн дээд мэргэжилтэн болсон ч 1 жилийн хугацаанд эксель машинаар халтуур хийдэг байв. (2005 он)

12. Зурагтад ээжтэйгээ дэлгүүр түрээслэж өөрөө худалдагч хийдэг байсан. (Бас л ядардаг ажил шүү)

13. Бөмбөгөрт ундааны лангуунд ачигч хийж явлаа. (Та нар миний таазанд тултал өрсөн ундаануудыг харсан ч болоосой)

14. Анх 100.000 мянган төгрөгөөр 11-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэн дээр дуулж байв. (Лил төөгий дүүгийн захиалгаар хохо)

15. Оникстой хамтарсан тоглолтын тайзан дээр 3 хоног унтаагүйгээсээ болж ухаан алдах шахаж байв. (Хэнд ч мэдэгдээгүй зальжин :))

16. Тулааны спортыг шимтэн сонирхогч. (Мөн хичээллэгч)

17. Булчингаа чилээж кайф авдаг. (Миний дур)

18. Биеийн жингээрээ тоглох дуртай ( 1 сард 96 кг байсан бол 5 сард 85 кг одоо 100 кг байна)

19. 5 цомог гаргасныгаа зөвхөн эхлэл гэж боддог. (Аая)

20. Удахгvй нэг хөөрхөн юм хийнэ. (Цаг нь болохоор мэдээрэй)