Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гэргий О.Байгаль цагтаа топ модель хэмээх эрхэм цолыг хүртэж явсан сайхан бүсгүй. Тэрбээр нэлээдгүй кинонд дүр бүтээж, нүцгэлж ч байсан удаатай. Тэгвэл энэ жилийн баяр наадмын өдрөөр топ бүсгүй маань шүүмжлэлд өртөөд авлаа. Цахим ертөнцөд түүнийг "ямар ямбатай юм бэ, шүхрээ өөрөө барихгүй" хэмээв. Харин нөгөө хэсэг нь түүний том хүү нь ээждээ шүхрийг нь барьж өгч байна гэв. Ямартай ч ийн шүүмжлэлд орж олон хүний бухимдлыг төрүүлсэн гэрэл зургийг та өөрийнхөөрөө хүлээж авна биз ээ. 

Д.Ана