Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод гацсан 83 хятад ажилтан тус улс дахь БНХАУ-ын ЭСЯ-ны тусламжтайгаар өнөөдөр нутаг буцаж магадгүй.
Хятадын Шэньси мужид төвтэй, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Вэйнань” компанид өнгөрсөн тавдугаар сараас хойш ажилласан энэ хятадууд, “Монголд биднийг авчирсан хятад төлөөлөгч алга болсон, бидний цалинг өгөөгүй” гэлээ.
 
Барилгын 83 ажилтны нэг Ху Гуанли “Global Times” сонинд өчигдөр мэдэгдэхдээ, “Бидэнд тасалбар авах мөнгө байхгүй. Паспорт ч байхгүй” гээд, өөрсдөдөө тохиолдсон энэ хэргийг мэдээлж өгч тус болохыг хүсчээ.
Монгол дахь БНХАУ-ын ЭСЯ-ны ажилтан Лю овогт эдгээр ажилчинтай уулзаж, тэднийг аль болох хурдан нутаг буцаахаа мэдэгдсэн байна.
 
Одоогийн байдлаар, тус компани тэдэнд ердөө 5000 юань л өгөөд байгаа аж. 
Энэ хүмүүс Хятадын Шэньси, Хөбэй, Сычуань муж болон Өвөр Монголын ӨЗО-ны иргэн гэнэ.
Тэд Өвөр Монголын Эрээн хотод дөрөвдүгээр сарын 16-нд очоод, урилгаа хүлээн тэнд нэг сар болжээ.
 
“Вэйнань” компани тэдний буусан зочид буудлын мөнгийг л төлөөд, цалинг нь өгөөгүй байна. Ажилчид одоо тус компаниас нийтдээ гурван сая юань авах ёстой ажээ.
 
Ху, “Барилгын материал нь дуусч, ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсноор байдал буруугаар эргэж байгааг мэдэрсэн. Биднийг энд авчирсан төлөөлөгчийг олж уулзсан ч тэр биднийг мөнгө ч үгүй, пасспорт ч үгүй орхисон” гэж ярилаа.
 
“Хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг компаниудын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор хууль бус төлөөлөгчидтэй сүүлийн хоёр жилд байдал ямар болсныг мэдэхгүй байгаа хятад ажилчид хөдөлмөрийн гэрээ байгуулах нь нэмэгдсээр байна. 
Монгол руу орохоосоо өмнө ажиллах гэж байгаа компаниа хятад ажилчид давхар шалгаж байх хэрэгтэй” гэж Монгол дахь БНХАУ-ын ЭСЯ  мэдэгдсэн юм.
 
Г.Доржханд