11 настай охиныг эмээ, өвөөгийнх нь хамт хөнөөсөн хэрэг гарлаа
2015/07/16
Баяр наадмын өдрүүдэд буюу 07-р сарын 11-12нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод хотод 52 настай эрэгтэй Б, 11 настай эмэгтэй Б нарыг буудаж, 53 настай эмэгтэй Т-г хутгалж хөнөөгөөд нүхэнд булсан хэрэг бас гарсан байна. Энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэнг баривчлан саатуулаад байгаа аж. Энэ хэргийн талаар болон баяр наадмын өдрүүдэд болсон хэргийн талаар ЦЕГ-аас өнөөдөр 14 цагт мэдээлэл хийх юм байна.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа