Баянзүрх дүүргийн 7-р хорооны оршин суугчдын зөвшөөрөлгүй 37б, 38б байрны урдах хүүхдийн тоглоомын талбайг Цэдэнбал гэгч нөхөр хүүхэд Орхоны нэр дээр хамгаалалт түрээслэн шөнө дөлөөр ухах гэж улайрч байна. Уг газар ухалтын уршгаар хөрсний сийрэгжилт явагдаж 38б байрны сууринд ан цав үүсээд байгаа учир оршин суугчид газраа ухуулахгүйн тулд гадаа хонож байна.