Трансжендерүүдийн дунд зохиогддог дэлхийн нэр хүндтэй "Miss international Queen" тэмцээнд Монголоос Б.Солонго оролцож шилдэг 10 оролцогчийн нэгээр үлдсэн. Уг тэмцээнд наймдугаар байрт шалгарч олны танил болсон түүнийг өдгөө хүмүүс андахгүй сайн танина. Өдгөө 6000 гаруй найзтай Б.Солонго өөрийн амьдралаа хэнээс нууж далдлаад байдаггүй билээ. 

“Miss beauty-2013” тэмцээний тэргүүн миссээр тодорсон мисс маань маркетинг менежмент, олон нийттэй харилцах чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Харин их сургуулиа төгсөөд л өөрийн хүслээ дагаж эмэгтэй болсон гэдгээ нэгэн нэвтрүүлэгт орох үеэрээ дурдсан. Тэрхүү нэвтрүүлгээс хойш олон нийт түүнийг маш ухаалаг яриатай, зоригтой юм гэж сайшаах болсон. Өнгөрснөө эргэцүүл, үргэлж тэмүүл гэж хэлэх дуртай мисс "Эр хүйсээ эмэгтэй Трансжендер байна гэдэг нь хүсэл мөрөөдлөөрөө амьдралаа өнгөлж, дотоод хүн чанараараа ялгарах эмэгтэй хүний энэрэнгүй сэтгэхүйд хөдөлгөх хязааргүй хүсэл тэмүүлэл бас оюун ухаан хийгээд бие эрхтний өндөр тэнхээ чадамж шаардах золиос, өөрийн ертөнцдөө уусах дээд зэргийн мэдрэмж. Үзэл бодол гадаад үзэмжээ хослуулан бусдад нөлөөлөх чадвар. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас трансжендер байх нь сэтгэлгээний эрүүл мэндтэй огт хамаагүй ба дааврын эмчилгээгээр хүйсийн шилжүүлтэнд орох нь аюулгүй эмчилгээний нэг төрөлд оруулжээ. Одоо манайхны хэсэг бүлэг drag queen залуучуудын бусдыг залилан бэртэгчлэн амьдрах нь хүн төрөлхтний ухаант зан үйл биш ба залуу насаа зольж нийгмээс өөрийгөө тусгаарлах үзэх ядах мөхөл юм даа" гэлээ. Ийнхүү тайлбар хийсэн нь мэдээж олны шүүмжлэлээс болсон байж мэдэх. Гэхдээ бид хорвоо дээр төрөх дөө ямар болж төрөхөө өөрсдөө шийдэж, сонгодоггүй гэдгийг энэ төрлийн хүмүүсийг ойлгодоггүй хэсэг бүлэг нөхдүүд ухаарах хэрэгтэй л дээ.

Түүнийг фэнүүд нь үзэсгэлэнтэй хэмээн үргэлж магтах юм билээ. Сүүлийн үеийн гэрэл зургаас нь сонирхуулж байна.


Д.Ана