Наадмаа дуусгая. Default айсуй
2015/07/21
Энэ жил нэг аймаг, 36 сумын тэгш ой тохиож байгаа. Долдугаар сар гаргаад л эхэлсэн наадмууд одоо ид дундаа үргэлжилж байна. Улсын наадам дамнуулаад үргэлжилсэн урт амралт дуусаагүй. Энд тэндхийн албан газарт “гэр сахиж” хоцорсон хэдэн хүн л байна. Уг нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг наадмын өмнөхөн аймгууд, агентлагийн дарга нартай цахим хурал хийхдээ “Наймдугаар сарын 1-нээс хойш наадам хийхгүй шүү” гэж анхааруулсан.
Цаасаар гарсан хуулийг тоодоггүй манайханд амаар хэлсэн анхааруулга юу ч биш бололтой. Гэтэл энэ жил зуншлага тааруухан. Бэлчээрийн гарц алаг цоог. Нийт нутгийн 50 шахам хувь нь гантай байдаг. Саяхнаас орсон бороо зарим нутагт үерийн аюул дагуулав. Дээрээс нь энэ зун ихээр халж, халуун намраар нойтон цас орж эхлэх тухай мэдээг мэргэжлийн байгууллагаас өгөөд байна. Уг нь наадмын маргааш намар гэдэг.
Энэ жилийн хувьд зун ч болсонгүй. Өдгөө зуны сүүл сар эхэлчихээд явж байна. Ирэх хавар билгийн тооллын бичин жил гарна. Ингээд бодохул ямархуу өвөл, хавартай золгох нь бараг л тодорхой байна.
Гэтэл наадам дуусдаггүй ээ. Улсын наадамтай зэрэгцээд олон наадам болж өнгөрсөн. Одоо болох наадам ч цөөнгүй дуулдаж байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн Баянлиг, Богд сумын 90 жилийн ой энэ сарын 29-нөөс наймдугаар сарын 1-ний өдрүүдэд болно.
Булган аймгийн Баян-Агт сумын 90 жил, Хялганат сумын 40 жилийн ой долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд тохиож байгаа. Дундговь аймгийн наадам долдугаар сарын 26-27-нд, тус аймгийн Баянжаргалан сумын 90 жилийн ой ирэх сарын 23-25-нд болно.
Өвөрхангай аймгийн Хархорин суманд энэ сарын 24-26-нд Өндөр гэгээний 380 жилийн Даншиг наадамтай. Өмнөговийнхон долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд “Говь шанхын хурд”-аа зохион байгуулна. Мөн дээрх өдрүүдэд Сүхбаатар аймагт Зүүн бүсийн хурд болох юм байна.
Мөн Увс аймгийн 90 жилийн ойн наадам долдугаар сарын 22-25-ны өдрүүдэд болно.Ховд аймгийн. Буянт сумын 90 жилийн ойн наадам есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд, Чандмань сумынх нь долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд болох ажээ.
Харин Говьсүмбэрийнхэн баяр наадмаа Зүүн бүсийн “Боржигон наадам” нэртэйгээр ирэх наймдугаар сарын 8-9-ний өдрүүдэд хийхээр болжээ. Ерөнхий сайдын “лүндэн”-г Говьсүмбэрийнхэн тоосонгүй. Наадна л гэнэ.
Гэвч зөвхөн Говьсүмбэрийнхэн гэлтгүй нийтээрээ найр наадмаа дуусгаж, намар өвөлдөө бэлдэх цаг ирсэн ажээ.
Сүүлийн 2-3 жилийн турш эдийн засгийн хямрал улам гүнзгийрэхийг үзлээ. Грекийн араас ч орж магадгүй гэж учир мэдэх улс хэлээд эхэллээ. Гэтэл дээрээс нь байгаль дэлхийн гамшиг нүүрлэхээр дохиолоод байдаг. Ингэвэл Монгол Улс бүх талаараа default болж балрах вий.
Б.Дамдин
Зочин · 2015/07/22
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар **************** М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/07/21
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар ****************, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/ Амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал хөрөнгийг нь хурааж авсан юм бол ард иргэдийг , хойч үеийг нь МАХН зүгээр тэжээж тэтгэх ёстой биз дээ. Өмнөд Солонгосын ард иргэд ээмэг бөгжөө ул******а хандивлаад Азийн бар улс болтлоо хөгжсөн юм гэнэ лээ . Монголчууд ээмэг бөгжтэй харьцуулшгүй амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал сүргээ ул******а дээрэмдүүлсэн юм чинь Монгол улс Азийн биш ертөнцийн бар улс болчихсон байх ёстой биз дээ. 1990 ээд онд Орос улс хямралд орж түүнийг дагаж МАХН ын балгаар өөрийн өмчгүй болж үхтлээ боолчлогдож байсан Монголын ард иргэд амаараа шороо үмхэж тухайн үеийн МАХН ын удирдлагуудаас бусад нь турж үхэх аюулд орсон. Орос улсаас гадна Хятад болон бусад хөрөнгөтөн орнуудтай дотно харьцаатай байсан бол Монгол улс ингэтлээ доош орохгүй байх боломжтой байсан.
Гэвч Монголчуд бидэнд их аз дайрч 1990 онд Ардчилсан хувьсгал ялж Э.Бат-Үүлийн санаач**********р зөвхөн дарга нар биш бүх ард иргэд /Е/ паспорттай болох боломжтой болж ард иргэд гадаадруу гарч давснаас өөр бараагүй байсан Монголын дэлгүүрийн лангуу хямд гурил, будаа бусад бараагаар дүүрч Монголчууд бид турж үхэх аюулаас аврагдсан.
5/ Ард түмэнд гай болсон идэж ханадаггүй коммунизмын үлдэгдэл бузар **************** МАН түүний улаан хамгаалагчид одоо ч гэсэн Таван толгой, Оюу толгойг гадаадын ломбарданд тавьж улам ихээр хулгай хийх зорилгоор ард иргэдэд хэдэн хүнд сая сая төгрөг тарааж өөрсдөө хэдэн тэр бумаар хээл хахууль авч гадаад улсруу оргон зайлж өөрсдийнхээ хийсэн бузар бүхнийг Ардчилсан намруу чихэж хумсаа нуусан ******р шиг нуусан гэмгүй царайлаад сууж байна .
6/ Бидний Монгол хэл бичгийг МАН хүчээр үгүй хийж өөрсдийгөө Монгол гээд байгаа бидийг үндэсний хэл бичгээ мэдэхээ байсан Хятадаар ярьдаг, харь гүрний бичгээр бичдэг Хятад Монголын *************хурлызууд болгосон нь харамсалтай үнэн. Монголчууд бидний оршин тогтнох гол үндэс болсон эд бая**********с илүү үндэсний хэл соёлыг үгүй хийсэн, Монголоо худалдсан бузар **************** МАН-ыг тараахын төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй бүх хөдөлгөөн, холбоод, ард иргэдийг манай хөдөлгөөнд нэглэхийг уриалж байна.
Мөн ард иргэд та бүхэн УИХ ын бие даагч гурван гишүүнийг их шудрага ариун улсууд гэж бодож байна уу ?
УИХ ын Болор чулуун Ганбаатар Даваасүрэн нар ч МАН ын арга барилаар худлаа шудрага эх оронч царайлаад эрх мэдэлтэй болж баяжсан дээрээ улам баяжихыг санаархаж явна. Энгийн иргэн бидэнд алгын чинээхэн ч газар олдохгүй байхад Болор чулуун Дорнод аймгийн төв дээр газрыг хэдэн га-гаар нь аваад 20-30 хаус бариулаад улам баяжиж байна.Төр засгийн эрхэнд байсан хулгайч луйварчдыг зөвхөн Ардчилсан нам л илрүүлж хэргийг нь хүлээлгэж байна. Бусад намынхан, бие даагч нар өөрсдийнх нь хулгайн хэрэг илэрчихнэ гэж айгаад хулгайч луйварчидаа илэрүүлж чадахгүй л байгаа биздээ . 88583399 ШҮХөдөлгөөн
Зочин · 2015/07/21
САЙН НААДАЦГАА, БҮҮР ИДЭХ УУХ ЮМГҮЙ БОЛТЛОО НААДАЦГАА. ТЭГЭЭД ӨВӨЛ ӨЛБӨРЧ, БУСДААС ГУЙЛГА ГУЙЖ ГҮЙХДЭЭ БЭЛДЭЦГЭЭ ДЭЭ МОНГОЛЧУУД АА!