Энэ бүсгүй хэдийнээ олны танил болсон гэхэд болно. СУИС-д байх оюутан үеэсээ дэлгэцийн бүтээлд гол болон туслах дүрүүдэд тоглосон. Хамгийн сүүлд хайрт Темпотойгоо телевизийн олон ангит кино болох "Саятан болох дамжаа"-д хосын дүрийг бүтээсэн. Уншигч та түүнийг жүжигчин гэж эндүүрэв ээ тэр бол мисс бүсгүй бөгөөд мэргэжил нь урлаг судлаач. 

Залуу хүн юм бүхнийг амжуулж үзэхийг хүсдэг. Тэрхүү хүсэл түүнд ч бий. Иймд л тэр кинонд тоглож, загварын тайзнаа гарч, миссийн тэмцээнд оролцсон явсан удаатай. Фэнүүд нь түүнийг хөөрхөн хэмээдэг. Харин атааж нь уу эсвэл бидний сайн яваа нэгнээ доош нь татах гэсэн санаа юу гэлтэй. Гоо сайхны хагалгаанд орж хамраа засуулсан гээд л нэг хэсэгтээ шуугиан дэгдээсэн. Үүнд "үгүй" гэж хариулсан ч олон нийт нэг их итгээгүй. Өнгөрсөн жил өөрийн багын зургаа олон нийтэд дэлгэснээр уг дуулиан намжиж билээ. 

Тэгвэл өөрийн гоо сайхандаа ихээхэн анхаарал хандуулдаг бүсгүй маань саяхан рекламанд тогложээ. "Би суганы лазерт 3 удаа ороод байна. Ургалт нь бүр байхгүй болчихсон. Ер нь бол 5 удаа орвол ор мөргүй болдог гэсэн. Ямартай ч үзээд судлаад танилцаад үзэхэд буруудахгүй шүү. Одоо хамрын нүхжилтийн лазерт орох гэж байна. Гарсан үр дүнгээ та нартаа хуваалцах болно. Олон хүнд хүргэж Шэйрлээрэй манайхаан. Амжилт бүгдэнд нь.." хэмээн өөрийн цахимтаа нийтлэв.

 

Д.Ана