Иргэн Ж.О бусдын эрхэнд халдаад байна Хот төлөвлөлт, Мэргэжлийн хяналтынхаан !!!
2015/07/22
Монгол улсын иргэн Ж.О Сүхбаатар дүүргийн 6-р хороо буюу СУИС-ийн хойно үйлчилгээний болон орон сууцны зориулалттай 15 давхар 70 айлын барилга барьж эхлүүлээд байгаа. Энэ нь ойр орчмын байгууллага болон оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа учир манайд хандсан юм.
Уг баригдаж байгаа барилгын чанх хойно 20 метрт 72-р байр байдаг. 10 давхар хөндлөн уг байрны бүтэн нэг орцны айлын нар салхийг халхлан иргэн Ж.О-ы барилга баригдаж байгаа юм. Тус барилгынхан шөнө өдөргүй ажиллаж, оршин суугчдыг бухимдуулдаг байна. Мөн хүнд даацын машин өдөр, шөнө гэлтгүй холхиж чимээ шуугиан их гаргадаг гэдгийг оршин суугчид хэлж байна. Зуны бүгчим үед агаар салхи оруулах гэхээр шороо бужигнаад, хүүхэд сэртэл чимээ гаргадаг. Ядаж байхад орц гарц хаачих шахах юм хэмээн оршин суугчид учирлаж байсан.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор иргэн Ж.О-ны бариулж буй барилгын талбайд ороход М.Жанцан гэх залуу угтаж өөрийгөө энэхүү барилгын ажлыг хариуцаж байгаа гэдгээ хэлсэн. Түүний хэлж байгаагаар уг барилгыг барих зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналт, Хот төлөвлөлтийн газраас авсан. Албан бичгийн хувьд ямар ч зөрчилгүй, оршин суугчид, ойр хавийнхан харин их дургүйцэж байгаа. Бид аль болох бусдад төвөг учруулахгүй ажиллаж байгаа гэдгийг тэрбээр тайлбарлаж, ямар барилга барьж байгаагаа бүх зөвшөөрлийн хамт үзүүлсэн юм. Түүний үзүүлсэн баримт бичгээр бол уг барилга ямар нэгэн зөрчилгүй байсан.
Гэхдээ Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилт” БНбД 30-01-04-ийн 2.11-т зааснаар орон сууц хооронд, орон сууц олон нийтийн барилга байгууламж хооронд, болон орон сууц, үйлдвэрийн барилга байгууламж хоорондын зай хэмжээг нормчилж заасан байдаг. Тухайлбал 1-3 давхар барилгын тууш талуудын хоорондын зай 15 м-ээс багагүй, 4 давхар бол 20 м-ээс багагүй, харин барилгын тууш болон хөндлөн байрлалтай 2 барилгын хувьд 10 м-ээс багагүй байх ёстой гэж заасан байдаг. Харин 15 давхар барилга барьж байгаа бол барилга хоорондын зай 40 м байна гэж заасан байгаа. Тэгтэл иргэн Ж.О-ы барьж байгаа барилга нь 72-р байрнаас ердөө 20 хүрэхгүй метрт байна. Энэ нь иргэдийн нар салхи үзэх, эрүүл аюулгүй орчинд амьдрахад нь сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа. Оршин суугчдын нар салхийг хааж ийнхүү барилга баригдаж байгаа тохиолдолд барилгын ажлыг зогсоож, бүх зөвшөөрлийг нь цуцлах ёстой байдаг.
Энэ бол 72-р байрны 4 давхараас авсан зураг. 10 давхар барилгаас 20 м хүрэхгүй зайд 15 давхар орон сууц баригдахаар хичнээн айлын нар салхийг хаах нь зөвхөн энэ зургаас тодорхой болох юм.
Төр төмөр нүүрээ энэ удаад гаргаж, иргэн Ж.О-ын барилгын ажлыг зогсоож 72-р байрны оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрдүүлж өгөх шаардлагатай байна. Энэ жилдээ баригдаж дуусах төлөвлөгөөтэй иргэн Ж.О-ы барилгын ажлын явц суурийг цутгаад байгаа. Тиймээс яаралтай зогсоож Нийслэлийн мэргэжлийн хяналт, Хот төлөвлөлтийн газар олгосон зөвшөөрлөө эргэн харна бизээ. Бид энэ асуудлыг эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2015/07/23
ta nar hotiig ingej tuluv***ug ym uu ? Meregjiliin hynaltiihan ajil hiij chadhiin mu? ta nar barilgiin ajliig ingej hynadag ym uu ? Mongol ulsiin barilgiin yamiin standart yaaj murddugiin ta na r medej bn u
Зочин · 2015/07/22
orshin suugchdaas n zuvshuurul ch avalgui bariad, naran taldaa gj suuder talaasaa iluu mungu tulj bairandaa orson. nar salhi uzmeer l bnashdee
Зочин · 2015/07/22
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар ****************, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/ Амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал хөрөнгийг нь хурааж авсан юм бол ард иргэдийг , хойч үеийг нь МАХН зүгээр тэжээж тэтгэх ёстой биз дээ. Өмнөд Солонгосын ард иргэд ээмэг бөгжөө ул******а хандивлаад Азийн бар улс болтлоо хөгжсөн юм гэнэ лээ . Монголчууд ээмэг бөгжтэй харьцуулшгүй амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал сүргээ ул******а дээрэмдүүлсэн юм чинь Монгол улс Азийн биш ертөнцийн бар улс болчихсон байх ёстой биз дээ. 1990 ээд онд Орос улс хямралд орж түүнийг дагаж МАХН ын балгаар өөрийн өмчгүй болж үхтлээ боолчлогдож байсан Монголын ард иргэд амаараа шороо үмхэж тухайн үеийн МАХН ын удирдлагуудаас бусад нь турж үхэх аюулд орсон. Орос улсаас гадна Хятад болон бусад хөрөнгөтөн орнуудтай дотно харьцаатай байсан бол Монгол улс ингэтлээ доош орохгүй байх боломжтой байсан.
Гэвч Монголчуд бидэнд их аз дайрч 1990 онд Ардчилсан хувьсгал ялж Э.Бат-Үүлийн санаач**********р зөвхөн дарга нар биш бүх ард иргэд /Е/ паспорттай болох боломжтой болж ард иргэд гадаадруу гарч давснаас өөр бараагүй байсан Монголын дэлгүүрийн лангуу хямд гурил, будаа бусад бараагаар дүүрч Монголчууд бид турж үхэх аюулаас аврагдсан.
5/ Ард түмэнд гай болсон идэж ханадаггүй коммунизмын үлдэгдэл бузар **************** МАН түүний улаан хамгаалагчид одоо ч гэсэн Таван толгой, Оюу толгойг гадаадын ломбарданд тавьж улам ихээр хулгай хийх зорилгоор ард иргэдэд хэдэн хүнд сая сая төгрөг тарааж өөрсдөө хэдэн тэр бумаар хээл хахууль авч гадаад улсруу оргон зайлж өөрсдийнхээ хийсэн бузар бүхнийг Ардчилсан намруу чихэж хумсаа нуусан ******р шиг нуусан гэмгүй царайлаад сууж байна .
6/ Бидний Монгол хэл бичгийг МАН хүчээр үгүй хийж өөрсдийгөө Монгол гээд байгаа бидийг үндэсний хэл бичгээ мэдэхээ байсан Хятадаар ярьдаг, харь гүрний бичгээр бичдэг Хятад Монголын *************хурлызууд болгосон нь харамсалтай үнэн. Монголчууд бидний оршин тогтнох гол үндэс болсон эд бая**********с илүү үндэсний хэл соёлыг үгүй хийсэн, Монголоо худалдсан бузар **************** МАН-ыг тараахын төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй бүх хөдөлгөөн, холбоод, ард иргэдийг манай хөдөлгөөнд нэглэхийг уриалж байна.
Мөн ард иргэд та бүхэн УИХ ын бие даагч гурван гишүүнийг их шудрага ариун улсууд гэж бодож байна уу ?
УИХ ын Болор чулуун Ганбаатар Даваасүрэн нар ч МАН ын арга барилаар худлаа шудрага эх оронч царайлаад эрх мэдэлтэй болж баяжсан дээрээ улам баяжихыг санаархаж явна. Энгийн иргэн бидэнд алгын чинээхэн ч газар олдохгүй байхад Болор чулуун Дорнод аймгийн төв дээр газрыг хэдэн га-гаар нь аваад 20-30 хаус бариулаад улам баяжиж байна.Төр засгийн эрхэнд байсан хулгайч луйварчдыг зөвхөн Ардчилсан нам л илрүүлж хэргийг нь хүлээлгэж байна. Бусад намынхан, бие даагч нар өөрсдийнх нь хулгайн хэрэг илэрчихнэ гэж айгаад хулгайч луйварчидаа илэрүүлж чадахгүй л байгаа биздээ . 88583399 ШҮХөдөлгөөн
Зочин · 2015/07/22
больдоо энэ нарийхан өндөр байр нар салхи хаана гэж юу бдаг юм хэдхэн минутл хаана биз хэдэн айл байранд орвол утаа ядаж багасна биздэ хийж бгаа ажилд битгий саад бололдоо жаахан өөдөлж бгаа нэгнээ битгий доошнь таталдаа