Увс аймгийн 90 жилийн ойн шатрын тэмцээнд Спортын дэд мастер Д.Хүрэлбаатар түрүүллээ
2015/07/22
Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн нэрэмжит шатрын тэмцээн боллоо. Шатрын тэмцээнийг ахмад тамирчин шатрын шүүгч С.Лхамжав агсны нэрэмжит болгон зохион байгуулсан юм.
Тэмцээнд эрэгтэй 40 шатарчин швейцарь системээр, эмэгтэй 15 шатарчин тойргоор өрсөлдлөө. Тэмцээний хамгийн ахмад тамирчин нь 74 настай дэд мастер Ш.Самбуудорж байсан бол хамгийн залуу нь 10 настай У.Гантогтох хүү байлаа.
Шатрын тэмцээн хоёр өдөр болж дүнгээ гаргахад эрэгтэйчүүдээс дэд мастер Д.Хүрэлбаатар, М.Дэлгэрдалай, Б.Аръяа нар эхний гурван байрт шалгарлаа. Эмэгтэйчүүдээс Ж.Ундармаа алтан медаль, Ж.Алтанцэцэг мөнгөн медаль, Б.Энэрэл хүрэл медаль тус тус хүртжээ.