Японы мэргэжлийн сумод амжилттай барилдаж Монгол улсынхаа нэрийг алдаршуулж яваа олон бөхчүүд бий. Тэдний нэг нь аварга Какүрюү М.Ананд билээ. Тэрбээр аав, ээжийнхээ төрсөн нутаг болох Сүхбаатар аймгийн Асгат сумын 90 жилийн ойг тохиолдуулан усны машин бэлэглэсэн байна. 

Түүний гарын бэлгийг тус сумын ойн баяр наадмын үеэр Засаг дарга н.Батнацагт гардуулан өгсөн бөгөөд Какүрюү сангаас ивээн тэтгэжээ. Энэхүү машинаар Асгат сумын айлуудад ус зөөх, ногоо услах түүнчлэн хээрийн гал түймрийн үед ашиглахад хамгийн их хэрэгтэй гэж сумын дарга ихэд бэлэгшээсэн байна.