Ховд аймгийн Булган сумын харьяат “Г” 14 настай, эрэгтэй хүүхэд халуурч, баруун суганых нь булчирхай цочсон байдалтай буюу тарваган тахал өвчний шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн ч  нас барсан байна.  Түүний үхлийн шалтгааныг тодруулахын зэрэгцээ,  цогцсноос нийт 7 сорьц дээжлэн авч лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.  Шинжилгээний хариу одоогоор гараагүй  байгаа.

Тиймээс  тус сумын төвд хөдөлгөөн хязгаарлаж, 4 цэгт газарт хяналтын пост ажиллаж байгаа юм байна.   Мөн  сумын төвд 1-р хавьтлын 18 хүнийг тусгаарлаж, сэргийлэх эмчилгээнд хамруулж байгаа юм байна