Газар дор булагдсан байсан цэрэг байлдааны тэсрэх бодис ил гарч ирэх болжээ
2015/07/24
Наадмын өдөр нэлээд олон осол аваар, хүний амь эрсэдсэн хэргүүд гарлаа. Үүний дотор тэр бүр сонсогдоод байдаггүй тэсрэх бөмбөг дэлбэрсэн гэх хэрэг олныг цочроосон юм.
Тодруулбал, наадмын өдөр буюу энэ сарын 11-ний өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт сойлт цэнэгтэй тэсрэх бөмбөгийг иргэд олжээ. Гэвч тэд хууль хүчний байгууллагыг дуудаж шалгуулахаасаа урьтаж мэдэн оролдож, өшиглөснөөс дэлбэрч 1 хүн нас барж, 3 хүн гэмтсэн байна.
Өдгөө бэртсэн хүмүүсийн хувьд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд уг хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Тэсрэх бөмбөг хаанаас гарч ирсэн, хэн хаясан зэрэг асуудлыг тогтоохоор ажиллаж байгаа юм.
Дээрх хэрэг иргэдэд том сургамж болсон гэхэд хэлсдэхгүй. Хөдөө хээр хаана ч явж байсан байлдааны зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис байвал аюултай, аюулгүй аль нь ч байсан эхний ээлжинд холбогдох газруудад мэдэгдэх зайлшгүй шаардлагатай юм. Хэрэв өөрсдөө дур мэдэн оролдож хөдөлгөх юм бол ямар ч эрсдлийг дагуулж болохыг иргэдэд цагдаагийн байгууллагын зүгээс анхааруулж байна.
Мөн эл хэрэг гараад удаагүй байхад буюу хэдхэн хоногийн өмнө дахин тэсрэх бөмбөг олдсон хэрэг гарлаа. Тодруулбал, энэ сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо “5-н хошуу Уул”-ын бэлд байлдааны зориулалттай хуучирч зэвэрсэн, лац, сойгч төмөртэй “F-1” загварын гар бөмбөг олдсон байна. Уг гар бөмбөгийг цагдаагийн байгууллагын зүгээс Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тусгай бүлэгт хүлээлгэн өгч аюулгүй болгосон байна. Азаар хүн бэртэж гэмтээгүй гэдгийг албаныхан хэлж байна.
Өнгөрсөн удаад мөн Чингэлтэй дүүргийн нэгэн айлын хашаанаас тэсрэх бөмбөг олдсон. Ингэхдээ айлын эзэн нь өөрийн биеэр уг тэсрэх бөмбөгийг цагдаагийн байгууллагад авчирж өгсөн байдаг. Энэ нь өөрийн болон бусдын биед маш аюултай зүйл юм. Тэгэхээр иргэд ийм төрлийн зэвсэгтэй таарсан тохиолдолд гар хүрч, хөдөлгөхгүй цагдаа болоод онцгойгийн алба хаагчдыг дуудах шаардлагатай юм.
Газар дор булагдсан байсан цэрэг байлдааны зориулалттай тэсрэх бөмбөг сүүлийн үед үер, ус зэрэг байгалийн хүчин зүйлийн нөлөөтэйгээр болон янз бүрийн байдлаар илрэх тохиолдол гарах болжээ. Иймд тэсэрч дэлбэрэх бодис, галт зэвсэг, хэрэгсэл болон түүнтэй төстэй биет эд зүйл олдсон тохиолдолд ойртож, оролдохгүйгээр Цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна.
Д.Дуулим
Зочин · 2015/07/24
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар ****************, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/ Амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал хөрөнгийг нь хурааж авсан юм бол ард иргэдийг , хойч үеийг нь МАХН зүгээр тэжээж тэтгэх ёстой биз дээ. Өмнөд Солонгосын ард иргэд ээмэг бөгжөө ул******а хандивлаад Азийн бар улс болтлоо хөгжсөн юм гэнэ лээ . Монголчууд ээмэг бөгжтэй харьцуулшгүй амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал сүргээ МАХН-д дээрэмдүүлсэн юм чинь Монгол улс Азийн биш ертөнцийн бар улс болчихсон байх ёстой биз дээ. 1990 ээд онд Орос улс хямралд орж түүнийг дагаж МАХН ын балгаар өөрийн өмчгүй болж үхтлээ боолчлогдож байсан Монголын ард иргэд амаараа шороо үмхэж тухайн үеийн МАХН ын удирдлагуудаас бусад нь турж үхэх аюулд орсон. Орос улсаас гадна Хятад болон бусад хөрөнгөтөн орнуудтай дотно харьцаатай байсан бол Монгол улс ингэтлээ доош орохгүй байх боломжтой байсан.
Гэвч Монголчуд бидэнд их аз дайрч 1990 онд Ардчилсан хувьсгал ялж Э.Бат-Үүлийн санаач**********р зөвхөн дарга нар биш бүх ард иргэд /Е/ паспорттай болох боломжтой болж ард иргэд гадаадруу гарч давснаас өөр бараагүй байсан Монголын дэлгүүрийн лангуу хямд гурил, будаа бусад бараагаар дүүрч Монголчууд бид турж үхэх аюулаас аврагдсан.
5/ Ард түмэнд гай болсон идэж ханадаггүй коммунизмын үлдэгдэл бузар яаргачин МАН түүний улаан хамгаалагчид одоо ч гэсэн Таван толгой, Оюу толгойг гадаадын ломбарданд тавьж улам ихээр хулгай хийх зорилгоор ард иргэдэд хэдэн хүнд сая сая төгрөг тарааж өөрсдөө хэдэн тэр бумаар хээл хахууль авч гадаад улсруу оргон зайлж өөрсдийнхээ хийсэн бузар бүхнийг Ардчилсан намруу чихэж хумсаа нуусан ******р шиг нуусан гэмгүй царайлаад сууж байна .
6/ Бидний Монгол хэл бичгийг МАН хүчээр үгүй хийж өөрсдийгөө Монгол гээд байгаа бидийг үндэсний хэл бичгээ мэдэхээ байсан Хятадаар ярьдаг, харь гүрний бичгээр бичдэг Хятад Монголын *************хурлызууд болгосон нь харамсалтай үнэн. Монголчууд бидний оршин тогтнох гол үндэс болсон эд бая**********с ч илүү үндэсний хэл соёлыг үгүй хийсэн, Монголоо худалдсан бузар **************** МАН-ыг тараахын төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй бүх хөдөлгөөн, холбоод, ард иргэдийг манай хөдөлгөөнд нэглэхийг уриалж байна.
Мөн ард иргэд та бүхэн УИХ ын бие даагч гурван гишүүнийг их шудрага ариун улсууд гэж бодож байна уу ?
УИХ ын Болор чулуун Ганбаатар Даваасүрэн нар ч МАН ын арга барилаар худлаа шудрага эх оронч царайлаад эрх мэдэлтэй болж баяжсан дээрээ улам баяжихыг санаархаж явна. Энгийн иргэн бидэнд алгын чинээхэн ч газар олдохгүй байхад Болор чулуун Дорнод аймгийн төв дээр газрыг хэдэн га-гаар нь аваад 20-30 хаус бариулаад улам баяжиж байна.Төр засгийн эрхэнд байсан хулгайч луйварчдыг зөвхөн Ардчилсан нам л илрүүлж хэргийг нь хүлээлгэж байна. Бусад намынхан, бие даагч нар өөрсдийнх нь хулгайн хэрэг илэрчихнэ гэж айгаад хулгайч луйварчидаа илэрүүлж чадахгүй л байгаа биздээ . 88583399 ШҮХөдөлгөөн