Нийслэлийн Онцгой байдлын газарт цогцос байна гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын  дагуу очиход  Хан-Уул дүүргийн  12-р хороо Сонсголонгийн гүүрний  доороос  17 настай хүүхдийн цогцос олдсон байна. Цогцос  урсгал даган хөвж байгаад  тус газарт тогтсон  гэдгийг эх сурвалж хэлж байгаа бөгөөд  цогцсыг  шүүх эмнэлэгт шилжүүлсэн байна.