Эрүүл мэндийн салбарыг элгээрээ мөлхөж хэцүүдээд удсан талаар хаа сайгүй мэдээлж байгаа. Улсын хэмжээнд төрөх эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүд ачааллаа дийлэхгүй, олон мянган хүүхдүүд цэцэрлэг, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа билээ. 

Түүнээс гадна төрөх эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, нийслэлд баригдаж байгаа 4 дүгээр төрөх эмнэлгийн барилгын явц мөнгө санхүүгүйн улмаас царцсан байдалтай олон жил болж байна. 

Гэтэл ЭМЯ-ны төсвийг өнгөрсөн 2014 оноос танаж, багаар батлагдсан тул эм, тариагаа ч худалдаж авч чадахгүй, бөөн өрөнд орж, гал алдах дээрээ тулсан юм. 

Салбарын сайдын хувьд энэ жил төсөв багаар батлагдаж байгаа болохоор төрөх болон хүүхдийн эмнэлэг баригдахгүй, энэ талаар мөрөөдөөд ч хэрэггүй мэт ойлголтыг олон нийтэд өгчээ. 

Төрийн байгууллагуудын байр савыг өөрчлөн томруулж, өнгө оруулж, шинээр барьж, шинэчилж байхаар жирийн ард иргэддээ хэрэгтэй, ээлтэй эмнэлэг, сургуулиа хангалттай бариад өгчихөж чадахгүй төр, засаг байгаад яанам бэ?