Д.Төвшинтөр жүжигчний мэргэжлийг бүр багаасаа л мөрөөддөг байсан гэдэг. Тэгвэл энэхүү мөрөөдөл нь биелэж бүүр захирал болсон. "Эмоци" пропакшны захирал залуу Өвөрхангай аймгийн Хархорин суманд хоёр хүүхэд мөргөчихөөд хэргийн газар дээрээс зугтсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.

Тодруулбал, өнгөрсөн баяр наадмын үеэр буюу энэ сарын 12-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд хоёр хүүхэд машинд мөргүүлсэн зам тээврийн осол гарчээ. Эл хэргийг жүжигчин Төтөг үйлдсэн хэмээн нутгийн иргэд ярьж байгаа гэнэ. Тэд  "Д.Түвшинтөр баяр наадмын үеэр аймагтаа шив шинэхэн, цагаан өнгөтэй LEXUS 570 маркийн машинаар гангарч ирсэн. Осол гардаг 12-ны өдөр айлын хүүхдийн үсний найранд очоод буцахдаа нэлээд халамцуу байдалтайгаар машин барьж яваад ийнхүү хоёр хүүхэд мөргөсөн бололтой" хэмээн ам уралдан ярьж байгаа гэх.

Түүнчлэн ослыг олон хүн хараагүй тул жүжигчин залуу хэргийн газрыг орхин зугтсан, цагдаа нар Д.Түвшинтөрийг Хотонт суманд явж байхад гүйцэж барьсан талаар эх сурвалж ярьж байна.

Тэгвэл энэ хэргийн талаар Д.Түвшинтөр "Тийм зүйл ёстой байхгүй. Би энэ жил Хүй долоон худагт найз нөхөдтэйгөө морь үзээд л наадмыг өнгөрүүлсэн. Манай "Эмоци" продакшн “Боловсрол” суваг телевизийнхэнтэйгээ хамтраад дахин нэг уран бүтээл дээр ажиллаж эхэлсэн. Зав муутай байгаа шүү дээ" гэж хэвлэлд тодруулга өгөхдөө ярьжээ.

Ямартай ч хоёр хүүхэд осолд орсон нь үнэн бөгөөд цагдаагийнхан хэргийг шалгаж байгаа аж. Харин хэрэг гаргасан гэх жүжигчин залуу өөрөө зам тээврийн осол гаргаагүй гэж үгүйсгэж байна. Энэ талаар тус сумын цагдаагийн байгууллагаас тодруулахад хэрэг шалгагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгмөөргүй байна гэсэн юм.