2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нийслэлийн хэмжээнд Замын цагдаагийн газар 262 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас осол хэргийн шинжтэй 189 дуудлага хүлээн авч, 6 ослын улмаас 11 хүн гэмтсэн байна. Эд материалын хохиролтой зам тээврийн осол 9 гарсан. Зам тээврийн осолд сургуулийн насны, явган зорчигч 1 хүүхэд /Чингэлтэйн өргөн чөлөө, Яргайтын 41-643 тоот хашааны зүүн замд/ өртсөн.   

Замын цагдаагийн алба хаагчид согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан. Шүүхийн шийтгэврээр 4 хүнийг баривчлуулсан байна.

Согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 2 жолоочийн ослыг шалгаж байна.  

Орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг гарсаар байна. Тухайлбал, 2015.07.23-ны 13:00 цагийн орчимд Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Жарын Даваа гэх газар /асфальтан замд/ Hyundai Mighty автомашины жолооч “Т” нь Hyundai Avante маркын “Б” жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч “Б” /47н, эр/ зорчигч “Б” /7н, эр/ нарын 2 хүн нас барсан хэргийг шалгаж байна.

 Иймд хүн бүр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, архинаас үүдэн гарах хор хохирлыг гүнээ ухамсарлах, хурд хэтрүүлэхгүй байх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох нь жолооч төдийгүй иргэн бүрийн чухал үүрэг болоод байна.