"Эзэнгүй бөгж" УСК, "Хайрын рекорд", "Нэг хоёрын гурав аа", "Учрал", "Хамтран амьдрагч", "Сүүлчийн шөнө", "Single Ladies" гээд дэлгэцийн бүтээлд тоглоод олны танил болж хөөрхөн хэмээн дуудуулах болсон жүжигчин О.Дөлгөөнөө өөрийн гоо сайхандаа ихээхэн анхаарал хандуулдаг. 

Сүүлийн үед өөрийнхөө хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнээ танилцуулан хэрхэн яаж хэрэглэхээ бичлэгээр олон нийтэд түгээсэн. Тэгвэл хөөрхөн бүсгүй улам хөөрхөн болохоор шийдсэн бололтой шүү. "Анх удаа сормуус хийлгэж үзлээ. Үнэхээр их таалагдлаа" хэмээн хиймэл сормуусаа олонд сонирхуулсан. Тэгвэл түүний дараагийн өөрчлөлт олонд тийм ч их таалагдсангүй ээ. Шуудхан л "муухай байна. Арай овортой болж" гэж сэтгэгдлээ үлдээж байх юм. Гэсэн хэдий ч түүний ээлжит өөрчлөлт 2400 гаруй хүнд таалагджээ.

Д.Ана

Эхний өөрчлөлт сормуус суулгасан нь

 

Дараагийн өөрчлөлт үсний өнгө бас чолк