БНСУ-д ажиллаж байгаа иргэд Монгол улсын тэтгэврийн даатгалд хамрагдана
2015/07/25
Манай даатгуулагч иргэдийн сонирхож байдаг асуудалын нэг бол хоёр улс хоорондын хэлэлцээр байдаг. Монгол улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд 2006 оны тавдугаар сарын 08-ны өдөр “Нийгмийн хамгааллын тухай” хэлэлцээр байгуулагдаж, 2007 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн билээ. Энэ хүрээнд:
1. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол улсын иргэн БНСУ-ын хуулийн дагуу заавал хамрагдах тэтгэврийн даатгалаас чөлөөлөгдөж, Монгол улсын тэтгэврийн даатгалд хамрагдана.
2. Монгол улсын тэтгэврийн даатгалд хамрагдаагүй болон хамрагдаад 3 сараас илүү хугацаанд даатгалын шимтгэлээ төлөөгүй тохиолдолд хэлэлцээрийн дагуу БНСУ-ын тэтгэврийн даатгалд хамруулж, төлөгдөөгүй сар бүрийн шимтгэлийг суутган авна. Солонгос улсын даатгалд хамрагдсан гэрээт ажилтан нутаг буцаж ирээд төлсөн шимтгэлээ Солонгос улсаас нэхэмжлэн авдаг ба үүнийг буцаан олголт гэдэг.
Монгол иргэд БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалд шимтгэл төлчихөөд тус улсаас тэтгэвэр авах боломжггүй байсныг буцаан Монгол руу шилжүүлж тэтгэврийн даатгалд даатгах нь иргэний хувьд тэтгэвэр тогтоолгох, даатгуулсны үр өгөөжийг хүртэх, эрсдлээс өөрийгөө хамгаалах, харин Монгол Улсын хувьд төрийн бодлого, хуулийг хэрэгжүүлэх нийгмийн хамгааллын ач холбогдолтой юм.
2014 онд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явсан 1521 иргэнийг Монгол улсын тэтгэврийн даатгалд хамруулан гэрчилгээ олгосон бол энэ он гарсаар 515 иргэнийг Монгол улсын тэтгэврийн даатгалд хамруулан гэрчилгээ олгоод байна.
2014 онд БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албанаас шимтгэлээ буцаан авахаар хүсэлт гаргасан 379 даатгуулагчийн 303,4 сая вон буюу 627,2 сая төгрөгний шимтгэлийг буцаан олгосон бол 2015 оны 4 сарын байдлаар хүсэлт гаргасан 59 даатгуулагчийн 54,1 сая вон буюу 97,3 сая төгрөгний шимтгэлийг буцаан олгосон байна.
Зочин · 2015/07/25
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/07/25
МАН-ыг бид, бидний аав ээж, эмээ өвөө нар хамгийн шударга ариун нам гэж итгэн дээдэлж ирсэн. 1990 оноос өмнө МАХН Монголын бүх хүүхдүүдийг шугам жагсаал хийлгэж, МАХН-ын үйл хэргийн төлөө хэзээд бэлхэн байхтун хэмээн байнга тангараг өргүүлдэг байсан. Тэгээд жаахан хүүхдүүдийг хоол ундгүй, цаг наргүй, хүнд хэцүү хөдөлмөр эрхлүүлээд сохор зоос өгдөггүй байсан. Тэгснээрээ Монгол улс хөгжсөн нь хаана байгаа юм бэ? Бидний хамгийн ариун гэж итгэж байсан МАН-ын дарга нар өөрсдөө хагартлаа баяжсан. Ардчилсан намд ч гэсэн цөөхөн амиа бодсон нөхөд байсан. АН-ын дарга З.Энхболд, Дорнод аймгийн АН-ын дарга Цэрэнчимэг нар 2016 оны сонгуульд ялагдахаас ч айлгүй хувиа бодсон, шунахай нөхдүүдээ шахан гаргаж байгаа. Тэр шунахай нөхдүүд нь АН-ыг шинэчлэх хөдөлгөөн гэгчийг байгуулж, Гүндалай мэтийн шунахай хүмүүс өөр нам байгуулаад явж байна. УИХ-ын бие дааагч гурван гишүүн ч гэсэн МАН-ын арга барилаар өөрсдийгөө магтаж, бусдыг муулж засгийн эрхэнд гарч, баяжсан дээрээ улам баяжих гэж худлаа шударга ц