Тоосжилтыг бууруулах зорилгоор Арслантай болон Зайсангийн гүүрэнд гэрэлтдэг “усан хөшиг” хийх тухай наадмын өмнөхөн хэвлэл  мэдээллийн олон хэрэгслээр дуулиан шуугиан тарсан. Мөнөөх усан хөшигний нээлт  2015 оны 07 сарын 23-нд боллоо. Энэ  ажлыг гүйцэтгэгч нь “Хан-Урсгал” компани бөгөөд гурван жилийн баталгаа гаргасан. Харин арчлалт, тохижилтыг нь “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ хариуцан ажиллах юм байна.

Дуулиант “Усан хөшиг” үнэндээ бол  түмэн олны төсөөлж байсан шиг сэтгэл баясгаж нүд булаам зүйл болж чадсангүй. 70 сая төгрөгийн өртгөөр боссон гэх энэхүү “усан хөшиг” нь хөрсний усыг хэдэн цоргоор гоожуулсан төдий ядмагхан зүйл болжээ.  Уг нь Сөүл хотын Banpo гүүрний алдарт усан хөшгийг дуурайлган дориухан юм хийхээр зураг төсөл үзүүлж байж зөвшөөрүүлсэн  сураг гарч байсан. Харьцуулаад харвал нэг л биш ээ. Төсвийн мөнгийг нүүр улайхааргүй өнгө үзэмжтэй, нүгэл болохооргүй чанар чансаатай зүйлд зориулж байхгүй бол нийслэлийн удирдлагуудын сэтгэл зүтгэлээ шингээсэн олон сайхан ажил, санаачлага, овоо дориун байгаа нэр хүнд  энэ мэтийн зүйлээс болоод сэвтэх вий дээ.  Солонгосууд “Утаан хөшиг танайх, усан хөшиг манайх” гэж үгээр идвэл хариу хэлэх үггүй л боллоо доо.

Зургийг дор харьцуулав.

usan khushuu