Хөтлөгч, нэвтрүүлэгч Б.Тамирыг олон нийт андахгүй танина. Тэрбээр гэргий М.Болормаатайгаа 2013 онд танилцаад  хуримаа хийсэн юм. Гэтэл хамтдаа амьдралаа эхлүүлээд  6 сарын дараагаар хайртай ханийх нь бие муудаж эхэлсэн байна.

Ингээд 2014 онд өвчний ерөнхий оношийг тодруулахад маш ховор тохиолддог ясны хорт хавдар гэсэн аймшигт хариуг сонсжээ. Тэд химийн эмчилгээ, туяан эмчилгээ зэргээр маш олон эмчилгээ хийлгэсэн боловч түүний бие сайжрахгүй л байгаа юм. Тэдний мэдээлэл интернэт ертөнцөд цацагдаж эхэлсэнээс хойш маш олон хүмүүст хүрч чин сэтгэлийн дэм, урам хайрласаар байгаа төдийгүй тэднээр бахархаж байгаа юм. Ийнхүү тэдний энэхүү их хайрын хүчинд тулгуурлан ангийн хамт олон, найз нөхөд нь "Хайрын хүч" тоглолтыг зохион байгуулж, элэг нэгт Монголчууд маань тусламжийн гараа харамгүй сунгасан билээ.

 

Түүний бие сайжирч байгаа талаар цахим хуудаснаа дуулгасан. Тэгвэл хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 25-нд төрсөн өдөр нь тохиожээ.  Б.Тамир "Хайрт ханийн минь төрсөн өдөрт мэнд хүргэсэн мөн хүрэлцэн ирсэн найзууддаа баярлалаа" хэмээж хайртынхаа төрсөн өдрийн баярын зургийг олонд сонирхууллаа.

 

Д.Ана