“Монгол тулгатны зуун эрхэм” Монголын сэтгүүл зүйг гутаагаагүй
2015/07/28
Үнэндээ бол телевизээр гарч буй бүх контентийг сэтгүүл зүйн бүтээл гэвэл том эндүүрэл л дээ. Хэрэв тэгж туйлширвал уран сайхны кино, тэр ч бүү хэл зар сурталчилгаа ч сэтгүүл зүйн бүтээл гэж үзэх болно. Ялгаагүй сонин дээр гарч буй бүх нийтлэл сэтгүүл зүйн бүтээл биш. Жишээ нь үгийн сүлжээ, шүлэг, найраглал гэх мэт. Сэтгүүл зүйн бүтээл гэж яг юуг хэлдэг талаар тодорхойлолт байдаг эсэхийг мэдэхгүй.
Харин Англи хэлний Journalism гэдэг үгтэй жиших аваас энэ нь “diurnus” буюу өдөр тутмын гэсэн утгатай Латин үгнээс гаралтай. Сонгодог утгаараа бол цаг үеийн мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэж буй тэр үйл явцыг хэлдэг талаар дурын тольноос харж болно.
Энгийнээр хэлбэл сэтгүүл зүй нь цаг үеийн мэдээлэл, түүнийг хүргэж буй хэлбэр гэж ойлгож болно. Харин манайд бол сэтгүүл зүй хэмээх ойлголт илүү өргөн, юм болгоныг хамж шимж ойлгоод байдаг хандлага ажиглагддаг.
“МТ100Э” бол энэ утгаараа сэтгүүл зүйн бүтээл бус, уран сайхны бүтээл. (Сэтгүүл зүйд Хөрөг гэдэг төрөл байдаг л даа. Гэхдээ яг үнэндээ хөргийг сайн ажиглавал уран сайхны бүтээл байдаг.) Өөрөөр хэлбэл байгаа юмыг байгаагаар нь бус илүү хүний сонирхлыг татах, илүү хүний сэтгэлийг хөдөлгөх зэрэг өөр зорилготой. Тиймээс дээрх нэвтрүүлгийг Монголын сэтгүүл зүйг гутааж байна гэх нь учир дутагдалтай.
Харин олон нийтийн өмч болох долгионыг ашиглан олон нийтэд ялгаваргүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан түгээж буйн хувьд ёс зүйн хэм хэмжээг үл ойшоосон гэж хэлж болно. Тухайлбал хүүхэдтэйгээ гэр бүлээрээ суугаад үзэж байхад тодорхой нэр бүхий хүнийг өөрийнх нь эзгүйд “шар сэмжилсэн”, “тэдэн хүүхэнтэй унтсан” гэх мэтээр ярих нь тухайн хүнд зогсохгүй түүний үр хүүхэд, ач гучид нь ямар үр дагавар авчрахыг таашгүй. Магадгүй өвөөгөөрөө үргэлж бахархдаг байсан ач хүү нь өвөөгөө нуудаг болвол яах вэ?
Асуудал нь сэтгүүл зүйг гутаах гутаахгүйдээ бус түүнээс ч илүү, хүний амьдралтай холбоотойд байгаа юм л даа.
Ц.Тамир
Зочин · 2015/07/29
Nevtruuleg ug ni ih soburholtoi ehelsen harin suuldee busdaas yalgarah gesn yum boluu arai l denduuleed utgaa aldchlaa yum er ni h hemjeeneesee
Зочин · 2015/07/28
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар алуурчин, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/
Зочин · 2015/07/28
Oroltsogch olon niitiin televizeer garch yu yrixaa medej bx yostoi.yu durtaigaa xaana ch xamaagui yrina gj yu bxv.xeviin bus bolson xuniig xet undur nastai xun oroltsuulxgui bvl zugeer bn.xyanaltgui yriadl asuugd l zarimdaa evgui bdg.
Зочин · 2015/07/28
huniig doromjilon gutaasan hergeer ene 2 hutlugchiig shuuhed ugch bno het uursdiiguu reklamdaj hen negnii ungursun amidralig uursduu uzej haraagui bj tuhain orson hunii hudal yarisnaar tsatsaj bolohgui ter saihan humuusiig yamar ih unet zui buteesniig hoich ued uldeeh yostoi bolohoos sadar samuunii nevtruuleg baimaargui esvel nevtruulegiin nairuulagch Baatar hutlugch Anujin nar n ger banzal bolohoor tegdeg yum uu?
Зочин · 2015/07/28
тэр ч тийм юм болсон шүү нас намбатай хүмүүс тэр талаар яриад байх эвгүй санагдсан хэдий хаана ч байдаг асуудал ч гэсэн ил тод зарлаад байх эвгүй хэтэрхий хүний нууц асуудал руу өнгийсөн