А.Цэрэнтогтох хүүгийн эмчилгээний зардлын 70 гаруй хувь нь бүрджээ
2015/07/28
Өнгөрөгч зургадугаар сарын 10-нд 16 настай А.Цэрэнтогтох хүү шатаж байгаа галаас найман сартай дүүгээ аварч, өөрөө 80 хувийн түлэгдэлд орсон билээ.
Дүүгээ аварсан А.Цэрэнтогтох хүүгийн эмчилгээнд сайхан сэтгэлт монголчууд маань санаа зовниж, тусламжийн гараа сунгасаар байгаа. Түүний эмчилгээнд 268 сая төгрөг шаардлагатай болсон бөгөөд сайхан сэтгэлт ард түмний буянаар эмчилгээний зардлын 70 гаруй хувь нь бүрджээ.
Тэгвэл өнөөдөр Монголын залуучуудын холбооны Хүмүүнлэгийн байнгын хорооныхон мэдээлэл хийлээ.
Тэд наадмын өдрүүдэд “Ахыг аваръя” аян өрнүүлсэн болон аяны үеэр цугларсан 10 орчим сая төгрөгийг А.Цэрэнтогтох хүүгийн аав Б.Амарбат, нагац эгч М.Дэлгэрмаа нарт гардуулан өглөө.гардуулан өгөв.
Энэ үеэр Г.Цэрэнтогтох хүүгийн аав Б.Амарбат “Монголынхоо сайхан сэтгэлт ард түмэндээ баярлаж талархаж буйгаа чин сэтгэлээсээ илэрхийлмээр байна” гэв. Харин хүүгийн нагац эгч М.Дэлгэрмаа “Ийм олон хүн дүүд маань тусалж байгааг хэлсэн. Г.Цэрэнтогтох дүү маань их баярлаж нулимс унагаж байсан. Дүүгийн минь биеийг эмч нар бүрэн эдгэж босох боломжтой гэж хэлсэн. Харин гоо сайхны асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй гэсэн. Гэхдээ бид Монголын ард түмнийхээ тусламж дэмжлэгт үнэхээр баярлаж байна” гэв.
Наадмын үеэр ард иргэдээс цуглуулсан 10 сая төгрөг нэмэгдсэнээр эмчилгээний нийт зардлын 70 гаруй хувь нь буюу 210 сая төгрөг цуглараад байгаа юм. Харин одоо Г.Цэрэнтогтох хүүгийн эмчилгээний зардалд 60 сая төгрөг шаардлагатай болоод байна.
Нэмж хэлэхэд Цэрэнтогтох хүүгийн бие одоо сайжирч эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг руу шилжиж байгаа аж.
Эх сурвалж http://www.dnn.mn
Зочин · 2015/07/29
Za ashgvi Dee baatarlag zorigtoi dvvdee hairtai sain baharhmaar hvv mini chamd ervvl enhig hvsiee
Зочин · 2015/07/28
МАН-ыг бид, бидний аав ээж, эмээ өвөө нар хамгийн шударга ариун нам гэж итгэн дээдэлж ирсэн. 1990 оноос өмнө МАХН Монголын бүх хүүхдүүдийг шугам жагсаал хийлгэж, МАХН-ын үйл хэргийн төлөө хэзээд бэлхэн байхтун хэмээн байнга тангараг өргүүлдэг байсан. Тэр үед бид МАН-ыг 3 түмэн Монгол хүний толгой г залгисан бузар алуурчин нам гэж мэддэггүй байж дээ.Тэгээд жаахан хүүхдүүдийг хоол ундгүй, цаг наргүй, хүнд хэцүү хөдөлмөр эрхлүүлээд сохор зоос өгдөггүй байсан. Тэгснээрээ Монгол улс хөгжсөн нь хаана байгаа юм бэ? Бидний хамгийн ариун гэж итгэж байсан МАН-ын дарга нар өөрсдөө хагартлаа баяжсан. Ардчилсан намд ч гэсэн цөөхөн амиа бодсон нөхөд байсан. АН-ын дарга З.Энхболд, Дорнод аймгийн АН-ын дарга Цэрэнчимэг нар 2016 оны сонгуульд ялагдахаас ч айлгүй хувиа бодсон, шунахай нөхдүүдээ шахан гаргаж байгаа. Тэр шунахай нөхдүүд нь АН-ыг шинэчлэх хөдөлгөөн гэгчийг байгуулж, Гүндалай мэтийн шунахай хүмүүс өөр нам байгуулаад явж байна. УИХ-ын бие дааагч гурван гишүүн ч гэсэн МАН-ын арга барилаар
Зочин · 2015/07/28
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар алуурчин, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/
болор · 2015/07/28
дэмжиж байна
Бат · 2015/07/28
Аймшигт галаас өөрийн амь насаа хайрлалгүй чин зориг гаргаж дүүгийнхээ амийг аварсан баатар дүү Цэрэнтогтохын бие илааршиж байгаад маш их баярлаж байна.
Чи бол жинхэнэ баатар хүү шүү. Монголын олон түмэн чамаар бахархаж байна.
Зочин · 2015/07/28
ms-eer handiv ugnu gedgiig demjij bna Tserentogtohod bayar hurgei hurdan edgeed hureed ireerei
Od · 2015/07/28
hi.tusgai dugaaraar msg helbereer handiv tsugluulbal arai olond hureh bolov uu.Odoo ene baatarlag huug medehgui hun bhgui bh.tegvel zav muutai humuus msgeer handiv uguh ni arai l iluu bolov uu