Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах, эдийн засгийн хүндрэлийн үед барилгын салбарынхныг дэмжиж, эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилгоор олон ажил хийж байгаа гэдгээ мэдэгдсэн. Эдгээр ажлуудынх нь нэг нь иргэдийн зээлээр худалдан авч байгаа орон сууцны урьдчилгаа төлбөрийн 20 хувьд төр баталгаа гаргахаар шийдсэн. 

Тодруулбал, Байрны урьдчилгаа төлбөрийн 20 хувьд Хөгжлийн банкнаас баталгаа гаргаж, иргэд 10 хувиа төлөөд зээлэнд хамрагдах боломж  нээгдсэн.

Тэгвэл ирэх аравдугаар сардаа багтаан зээлээр авах орон сууцны талбайн хэмжээг нэмэх эсэхийг судлан, санал боловсруулах чиглэлийг Засгийн газраас холбогдох яаманд өгсөн. Зээл хүссэн иргэн нь тогтмол орлоготой, сүүлийн хоёр жилээс доошгүй хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн байх гэсэн гол шалгуурыг тавиад байгаа юм. Мөн өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 7-15 дугаар бүлэгт хамаарах иргэнд зээл олгох болсон талаар Барилга, хот байгуулалтын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга У.Отгонбаяр мэдээлэл өглөө.

10 хувийн урьдчилгаа төлөх 7-15 бүлэгт ямар орлоготой өрхүүд багтах бэ?

Байрны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох  шинэчилсэн зээлийн журамд  Хүн амын амжиргааны түвшний ангиллаар 7-15 дугаар бүлэгт багтсан айл өрхүүд орно гэдгийг  албаныхан  онцолж байгаа. 

Албаныхны тайлбарлаж буйгаар бол зээлдэгч та дундаж түвшний орлоготой л урьдчилгаа төлбөрийн 10 хувьд хамрагдах бүрэн боломжтой аж. Ингээд амьжиргааны бүлгүүдийг  ерөнхий байдлаар тоймлон хүргэвэл, Энэхүү зээлийн хөтөлбөрт зөвхөн шинэ орон сууц  хамруулахыг заажээ.

  •  0-4 дүгээр бүлгийн иргэд-Ядуу болон нэн ядуу иргэд 
  • 5-10 дүгээр бүлгийн иргэд-Дундаас доогуур орлоготой иргэд
  • 11-15 дугаар бүлгийнхэн-Дундаж орлоготой иргэд
  • 16 ба түүнээс дээш-Өндөр орлоготой иргэд

Та байр авахдаа хэдэн төгрөгийн зээл авч чадах бэ?

 

 

 Х.Даваа