Наадам, наадам, бас дахин наадам, Амралт, амралт бас дахин амралт
2015/07/28
Наадам, наадам, бас дахин наадам,
Амралт, амралт бас дахин амралт
Үндэсний их баяр наадам болов. Угтаад зөндөө жижиг наадмууд болсон. Араас нь цувуулаад аймгийн наадмууд, сумын наадмууд, дүүргийн наадмууд. Одоо нийслэлийн их даншиг наадам болох гэнэ. Бас нэг мэдээ харахнээ Говийн их шанд наадам гэдэг нэртэй наадам болно гэнэ. Өнгөрсөн хагас бүтэн сайн өдрүүдэд энд тэнд жижиг сажиг наадмууд болж л харагдана лээ. Эхийн сэтгэл гэдэг наадам бас болж байна лээ.
Улс орны эдийн засаг хэцүүдлээ гээд байсан юу болсон юм бол? Улсын их баяр наадмын арга хэмжээнд 3 тэрбумыг зарцуулна гэсэн төсөв баталж байсан. Одоо нийслэлийн их даншиг гээд том наадам болох гэнэ. Үүнд нийслэлийн төсвөөс 500 сая төгрөг төсөвлөж гэнэ. Нөгөө том баян лам нар нь хамтран оролцох юм гэсэн. Тэд бас их жаснаасаа хөрөнгө гаргах юм болов уу? Наадамд түрүүлсэн бөхийн шагнал ямар их үнэ өртөгтэй байдаг билээ? Цоо шинэ ланд 200, 5 өрөө байр ч билүү? тэхээр лам нар энд хаялагатай оролцоно гэж би хардаж байгааа юм. Угтаа тэд ариун гэгээн номын үйлс хийн, ард зон олны аль өлсөж буй, зовж зүдэрч буй хэсэгт нь тусалж, тэднээс мөнгө хурааж ном уншиж өгдөг биш харин үнэ төлбөргүй эмнэлэг, сувилал, асрамжийн газрууд нээн ажиллуулдаг баймаар юм. Энэ нийгэм дэндүү шударга бус болж байна. Дуугардаг хүн үгүй болсон. Энэ их баяр наадмыг бид яагаад эсэргүүцэж болиулж болдоггүй юм бэ? Сум багаараа хамтраад нэг худаг ухаж чаддаггүй байж нийлээд наадамлахаараа их мундаг хийх юм гэж нэг нийтлэлч бичсэн байсан санаанд өөрийн эрхгүй буух юм. Энэ их наадам, их идэж уусан, баярлаж цэнгэсэн, цацсан байдал биднийг юунд хүргэх бол? Мөхөл үү? сэхэл үү? Хаана байна нөгөө хямрал? Хаана байна нөгөө ерөнхий сайдын маань бидэнд захисан бүсээ чангалцгаая, 7 сард бүх наадмуудыг хийж дуусгана шүү гэсэн захиас. Удирдагчийн үг бол үг байх ёстой. Энэ их наадмуудыг ч цэгцлээд болиулах удирдагчийн чансаа бас л байх хэрэгтэй. Одоо энэ 7 хоногийн 2 өдөр нийслэлийн төрийн байгууллагын ажиллагсад амарна гэсэн. Баахан татвар, түрээс, инфляци, мөнгөний ханшны уналтыг нуруун дээрээ үүрсэн хувийн хэвшлийнхэн үхэн хатан зүтгэцгээнэ. Тэдэнд зогсох, амсхийх, тэгж их амрах боломж байхгүй. Гэтэл энэ их урт удаан сунжирсан амралт, наадмууд тэдэнд хамгийн их хохиролтой. Энэ их найр наадам, урт удаан амралт зугаалга хэнд ашигтай байна вэ? Улс төрчдөд. Тэд шагнал гардуулаад л, хүмүүст бэлэг өгөөд л, морь уралдуулаад л сонгуулийн ажлаа хийгээд л явна. Үнэн хэрэг дээрээ улс эх орон хэцүү болж байгаа шүү. Ёс зүй, үнэ цэнэ, нийгмийн тэгш байдал...... энэ бүхэн бүрэн алдагджээ. Одоо шинэ үе маань, залуус маань арай өөрөөр сэтгэж, өөрөөр амьдарч, хамтарч нийлж, хийж бүтээж, сайн үйлсийг хамтдаа өрнүүлж чадаж байгаа, сурч байгаа шинэ үедээ найдах цаг ирж буй бололтой. 2015.07.28 Улаанбаатар
Зочин · 2015/08/01
Тэд одоо оорсдоо зориулж оршоолын хууль батлах байх ман нам уунд саад хийгээд бгаа учир ан нам ман намыг засгаас шахаж тэд бондын монгоноос хуссан балгаа арилгах гэж улаарч бна одооноос тэдний уйлдэлийг сайн ажигла тэгээд зов сонголтоо хий эргээд тэднийг хариуцлагад татах цаг нэгэнт болжээ
Зочин · 2015/08/01
Ингэж наадам хийж монго идэх сонирхолтой дарга нар олон болж тэгээд оорсдоо хийсэн мэт сонгуульд бэлдэж бга юм одоо ан нам ман намаас унэндээ алчуурыг мушгаад ч дусал ус гарахгуй болж тиймээс ирэх сонгуулиар бусад намуудыг дэмжиж идсэн ууссан ан ман тай хатуу тооцоо бодох цаг болсон бна. Тэ
trtr · 2015/07/31
naadam naadam 1 turliin soliorol yumuu daa?
Батхүү · 2015/07/29
2016 оны сонгуульд АН мөн МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ хоер намыхан идсэн уусан зүйлээрээ холбогдоод олонхи болоод хийх ажилгүй хийж ч чадахгүй болжээ
Гана · 2015/07/29
Тиймээ. Монголчуудын наадам, амралт хэрээсээ хэтэрсэн. Монгол улсын хөдөлмөрийн баатар,төрийн шагналт,ардын уран зохиолч Л.Түдэвгуайн бичсэн "Түшмэл өвчний онош" нийтлэлд: Монголын 1000 хүн тутамд 60 түшмэл ноогддог бол, биднээс хэдэн арав,зуу дахин олон хүн ам,эдийн засагтай АНУ-д -22, Японд-17,9, Финляндад-24,8 түшмэл ноогддог ажээ.Хөдөлмөрийн насны хүн амын олонхи ажил хийх сонирхолгүй,зөвхөн баяр наадам,амралт зугаалга хийж, "өөхөн бөмбөгүүдийн найраа", нялх балчир хүүхдийн амь нас эрүүл мэндээр дэнчин тавьсан хурдан морины уралдаан гэх зэрлэг цэнгэлийг харж сэтгэлийн таашаал эдэлдэг, нөгөө нэг хэсэг нь төрийн алба нэртэй ширээний өнцөг хөхөж амьдарч, баялаг бүтээгч цөөхөн хэсгээ тонон мөлжиж амьдардаг улс орон манайхаас өөр байдаггүй бололтой. Дэлхий ертөнц сансрын уудмыг эзэмшихээр уралдан хөдөлмөрлөж байхад бид морь,бөх, хөөрөг гаанс ярьсан шигээ цагийг өнгөрөөж байгаа билээ.Энэ бүхнийхээ горыг Монголчууд бид хатуу амсах цаг ирэх байх.