Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэгийг нэр төрд халдсан хэргээр  Р.Бурмаа сайд  цагдаагийн газарт хандсан байна.  Тодруулбал  өчигдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэсээс  иргэн Р.Бурмаагийн гомдлын дагуу Л.Цандэлэгийг ирж тайлбар өгнө үү хэмээн дууджээ.  

 

Энэ талаар Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэгээс тодруулахад: Манай холбоонд  Монголын газар тариалан эрлэгчдийн  70 гаруй хувь буюу 300 орчим ХХЗ, тариалан эрхлэгч байдаг. Тэдний үзэл бодлыг  хэлсэн.  Цагдаагийн газраас дуудсан нь үнэн.  Өнөө шөнө хот орно. Маргааш өглөө цагдаад очиж тайлбар  өгнө  гэдгийг тэрбээр  хэлсэн юм.