Сэтгүүлч С.Баттулгыг 9 сая төгрөгөөр торгохоор боллоо
2015/07/28
Эрүүгийн хуулийн 111.2, 111.3-ийг үндэслэн сэтгүүлч С.Баттулга, "Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж, н.Ууганбаяр, н.Батдорж, н.Дамдиндорж нарын таван хүнийг шүүх хурал дөнгөж сая Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өнгөрлөө.
Улмаар С.Баттулгад үүсээд байсан эрүүгийн хэргийн 111.3-ыг зүйл ангийг өөрчлөн Эрүүгийн хуулийн 111.2 болгон өөрчилж, 9 сая төгрөгөөр торгохоор боллоо. Харин "Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржид 3.3 жил, Батдоржид 6 сар, Дамдиндоржид 6 сарын баривчлах ял оноож, Ууганбаярыг цагаатгасан байна. Г.Буяндоpжийн хувьд ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдахаа мэдэгдлээ. Өчигдөр 13.30 цагт эхэлсэн шүүх хурал шөнийн 23:30 цаг хүртэл үргэлжилж нотлох баримтын төвшинд талууд мэтгэлцсээр шүүх хурлыг өнөөдөр өглөөний 09:00 цаг хүртэл завсарлуулаад байсан бөгөөд ийнхүү шийдвэрээ гаргалаа. А.Баярмаа
Зочин · 2015/07/28
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/07/28
МАН-ыг бид, бидний аав ээж, эмээ өвөө нар хамгийн шударга ариун нам гэж итгэн дээдэлж ирсэн. 1990 оноос өмнө МАХН Монголын бүх хүүхдүүдийг шугам жагсаал хийлгэж, МАХН-ын үйл хэргийн төлөө хэзээд бэлхэн байхтун хэмээн байнга тангараг өргүүлдэг байсан. Тэр үед бид МАН-ыг 3 түмэн Монгол хүний толгой г залгисан бузар алуурчин нам гэж мэддэггүй байж дээ.Тэгээд жаахан хүүхдүүдийг хоол ундгүй, цаг наргүй, хүнд хэцүү хөдөлмөр эрхлүүлээд сохор зоос өгдөггүй байсан. Тэгснээрээ Монгол улс хөгжсөн нь хаана байгаа юм бэ? Бидний хамгийн ариун гэж итгэж байсан МАН-ын дарга нар өөрсдөө хагартлаа баяжсан. Ардчилсан намд ч гэсэн цөөхөн амиа бодсон нөхөд байсан. АН-ын дарга З.Энхболд, Дорнод аймгийн АН-ын дарга Цэрэнчимэг нар 2016 оны сонгуульд ялагдахаас ч айлгүй хувиа бодсон, шунахай нөхдүүдээ шахан гаргаж байгаа. Тэр шунахай нөхдүүд нь АН-ыг шинэчлэх хөдөлгөөн гэгчийг байгуулж, Гүндалай мэтийн шунахай хүмүүс өөр нам байгуулаад явж байна. УИХ-ын бие дааагч гурван гишүүн ч гэсэн МАН-ын арга барилаар