Хүн, машин нь ихэлсэн нийслэлд  машин ачилтын  үйлчилгээ нэвтэрч   хэсэг бүлэг нөхдийн халаасийг түнтийлгэж байгаа нь нууц биш болсон.  Тэдэн шиг даварсан бөгөөд  эрх дураараа нөхдүүд нийслэлд үгүй .

Өөрөөр хэлбэл машинд нь хүүхэд байхад ачна, машин буулгахдаа бусдын эд хөрөнгийг эвдэж сүйтгэнэ, хулгайч муур шиг хэлэлгүйгээр ачна гэх мэтээр  муулах, өөнтөглөх зүйл ихтэй бизнес.  

Муухай дээрээ улцан гэдэг шиг  машин ачдаг нөхдүүд түрэмгий. Үүний нэг жишээг та бүхэн яг одоо харж байна.   

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ хэрэг уржигдар 13 цагийн орчим  Япон элчингийн урд талд болсон юм. Машиныг нь ачихаас өмнө эзэн нь ирчихээд байхад ачна хэмээн гүрийснээс энэхүү маргаан үүссэн бөгөөд  “гурвалжин, дөрвөлжин” зодоон болох шахсан.  Бичлэгээс машин ачилтынхан  түрүүлж гар хүрч байгааг  та бүхэн анзаарсан байх.

Энэ нь хүний өмчинд халдаад зогсохгүй, эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан үйлдэл юм.  Дүрэм журмандаа  машины эзэнд залгаж хэлэх албагүй ч  жолооч нь ирсэн бол  зам чөлөөлөхийг шаарддаг. Харин жолооч нь ирчихээд байхад ачна хэмээн гүрийж байгаа нь  өөрөө  дүрэмээ зөрчиж байгаа хэрэг юм.  

Эр улс аль муудалцахыг тэр гэхэв хэмээн бичлэг дээрх залуус цагдаа сэргийлэх бололгүй салцгаасан.  Гэхдээ  хүний өмч, эрх чөлөөнд халдсан этгээд эрх чөлөөтэй үлдэж байгаа юм.

Ингэж  даварч байгаа машин ачилтынханд  хяналт тавьж, хатуу арга хэмжээ авдаг болмоор байна. Эс бөгөөс энэ мэт үйлдэл  өдөр бүр давтагдсаар байх юм.  Нөгөө талаас машин ачуултынхныг эрхлүүлж,  халаасаа түнтийлгэж байгаа нөхдүүд  ч нэгийг бодох ёстой л баймаарсан.  

 

 

А.Баярмаа