Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор Арслантай гүүрэнд гэрэлтдэг “усан хөшиг” хийлгэсэн билээ.Тууз хайчилж ирээд нээсэн усан хөшигийг иргэд цахим ертөнцөөр ихээр шүүмжилсэн. 

Дайран дээр давс гэгчээр   долоо хонолгүй өнөөх нь эвдэрч орхив. Муу дээр муухай муухай дээр улцан гэгчээр хамаг муугаараа хэлэгдэж байсан усан хөшиг ажил гүйцэтгэсэн "Хан Урсгал" ХХК  нийт өртөг хэмээн авсан 70 сая төгрөгөөс хэдийн нь идсэн вэ.  Дорж өвөө хашаандаа ийм гоожуурыг тэтгэврийнхээ хэдэн төгрөгөөр хийчихнэ хэмээн шүүмжлэл хөвөрсөөр.

Шүүмжлэлийн хариуд Нийслэлийн захирагчийн ажлын албанаас усан хөшиг эвдрээгүй.  Насосын горимыг өөрчлөх ажил хийгдэж байгаа. Ажил нь бүрэн дуусаагүй байхад нээлт болсон. Цаашид тохижилтын ажил хийгдэнэ хэмээн тайлбарлав. 

Энэхүү тайлбартай зэрэгцээд ийм төрлийн усан хөшиг хийвэл ямар хэмжээний зардал гарахыг мэргэжлийн хүн гаргажээ.  Уг ажил зарцуулагдсан бүхий л бараа материалыг нарийн хэмжиж гаргасан бололтой юм. Тэгэхээр мэргэжлийн хүний зардлын хариуд "Хан Урсгал" ХХК-ийнхан өөрсдийн зардлаа бас гаргаж тавих биз.


Ямарг боловч усан хөшиг шүүмжилсэн, шүүмжлээгүй гоожсоор л байх болох нь. Харин цаашдаа орчны тохижилт , усны хэмжээ нь нэмэгдэж нийслэлчүүдэд харах юмтай болох болтугай. 

 

Эх сурвалж                  http://www.times.mn