Дуучин Анугийн өөрчлөлтийг зургаар шинжье
2015/07/29
Дуучин Ануг бүсгүйчүүд маань андахгүй сайн мэднэ. Түүнийг тайзнаа дуулдаг байхад нь олон охидууд стиль, имижийг нь дуурайн хувцасладаг байсныг тод санаж байгаа биз ээ. Хамтлагийн Болороо нь өөрийн амьдралаа хөөн дуулахаа болиход ч тэрбээр ганц дайчин ганцаардахгүй ээ хэмээн уран бүтээлээ туурвисаар явсан.
Харин хөдөлмөрч хичээнгүй бүсгүйг Бүжин охин нь урлагаас нь бүрэн мөсөн холдуулсан гэхэд болно. Ээж болоод удалгүй сайн гэрийн эзэгтэй, халамжит хань байхаар шийдэн ийнхүү тайзаа орхиж буйгаа олонд зарласан юм. Тэгвэл өдгөө хөөрхөн Ану хоёр гүнжийн ээж болсон. Хоёр гүнжээ өсөхийн зэрэгцээ томоохон компаниудын нүүр царайгаар тодроод бүсгүйчүүддээ гоо сайхны зөвлөгөөг харамгүй өгдөг гэнэ лээ.
Тэгвэл энэ удаад түүний фото өөрчлөлтийг хүргэж байна. Бүсгүйчүүд минь түүний үсний стиль, нүүр будалтаас санаа аваарай хэмээн зөвлөе.
Д.Ана