Өнөөдөр төрийн байгууллагууд хагас ажиллана
2015/07/30
Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр болсон түүхэн үйл явдлыг тэмдэглэх зорилгоор жил бүрийн долдугаар сарын 29-ний өдрийг “Бүрэн эрхт байдлын өдөр” болгон тэмдэглэж байхаар Монгол Улсын Засгийн газраас тогтоосон билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн захирамжаар энэхүү түүхэн үйл явдлын 25 жилийн ойн баярыг энэ сарын 29, 30-ны өдрүүдэд орон даяар тэмдэглэхээр болсон.
Энэ ажлын хүрээнд Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх шатны төрийн байгууллагууд өглөө 8:30-12:30 хүртэл ажиллах юм байна. Мөн маргааш энэхүү төрийн байгууллагуудын тал ажиллах хувиар үргэлжлэх бөгөөд өглөө 10:00-17:30 хүртэл ажиллах юм байна.
Зочин · 2015/07/30
Hey bolioch ee baahan amarch amarchihaad er ni tgd ch songuuli ugch ehelsenii bayar gej yu bhav d
ажилчин анги · 2015/07/30
ард түмэн ажилчидаа дандаа ялгаварласан шийдвэр гаргахаа болимоор юм цэцэрлэгийгн хүүхэд авар цагийг орой ажил нь эхэлдэг төрийн байгуулагууддаа тааруулж эрт ажил нь эхэлдэг үйлдвэрүүд, албан газрыхныг хохироосон одоо энэ шийдвэр нь бас ялгаагүй ажилчид бид ч гэсэн хагас өдөр ясаа амраамаар байна ш дээ