Шулаач Скайтелийн дуусашгүй шунал
2015/07/30
“Хэрэглэгч хаан” гэдэг хачин сайхан уриагаа өнөөдрөөс эхлэн больцгооё. Үнэндээ л утга алга. Хэрэглэгчээ бодож байгаа нь хаана байна. Жишээлбэл Скайтел компани залуусыг бараг л утасныхаа 3G асгаад мартчихаарай гээд зарлаад байсан цаг саяхан. Түүнийгээ “Дата шуурга” хэмээн нэрийдээд баахан сурталчилсан. Тэдний хэрэглэгчиддээ санал болгосон дата хөтөлбөр нь 0.6 төгрөг.
Гэтэл хэрэглэгч 30 секунт л дата ашиглахад дандсанд нь байсан 1700 төгрөгийг ховх соржээ. Уг гомдлыг манайд 9665 дугаартай хэрэглэгч гаргасан юм.
30 секунд дата ашиглахад 1700 төгрөгөөр унадаг ямар ч үүрэн телефон Монголд байтугай дэлхийд байхгүй. Энэ бол хэрэглэгчдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа явдал юм. Хэрэглэгчийн төлөө гэсэн сүржин даржин уриатай газрууд дээрх үйлдлийг анхааралдаа авах хэрэгтэй. Шалгалт явуулж асуудлуудыг нь шийдвэрлэх ёстой.
Үүгээр ч зогсохгүй тус компанийн харилцаа, үйлчилгээ тун муу талаар хэрэглэгчид ам уралдан гомдолж байгаа юм. Санал гомдол гаргахаар тусгай дугаар бүхий оператортой нь холбогдох гэхэд маш удаан хүлээлгэдэг. Тэр ч бүү хэл хоёр, гурван удаа дахин дахин залгуулж байж утсаа авдаг аж. Мөн жилдээ хоёроос гурван удаа гадагшаа огт дуудлага хийж болохгүй болдог гэнэ. Тэр нь бүтэн өдрийн турш үргэлжилж таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна хэмээн утсаа ашиглаж болдоггүй ажээ.
Үүрэн телефоны операторуудаас хамгийн шуналтай, хэрэглэгчийнхээ халаасыг гэмгүй царайлж байгаад эрээ цээргүй шулдаг нь “Скайтел” компани гэдгийг хэрэглэгчид хүлээн зөвшөөрдөг. Үүнийгээ нотлох мэт тэд “30 төгрөгөөр ярих шинэ хэрэглээг санал болгож байна” хэмээн зарлаж иргэдээ шулж эхэлжээ. Учир нь өмнө нь 1000 төгрөгөөр цэнэглээд л 30 төгрөгөөр ярьдаг байсаг бол одоо зөвхөн 15 мянган төгрөгөөр цэнэглэж байж л 30 төгрөгөөр ярьдаг болжээ.
Г.Ган
Эх сурвалж http://www.zaluu.com
Зочин · 2015/07/30
зөв шүү .Анх скайфоны дугаар сүлжээ харгалзахгүй яриа 30₮ гэдэг байсан одоо 15000₮ цэнэглэж байж 30₮ ярих эрхтэй болсон.
Зочин · 2015/07/30
yaj skyteiltei bolchoogvi n hehe...
Зочин · 2015/07/30
Өмнө нь 1 өдрийн хязгааргүй багц үнэхээр nice байлаа.Mobigiin zahiral аргйгүй л үнэтэй болгож байна
Зочин · 2015/07/30
Mobicomiin zahiral tend zahiralar ochson ym chin unetei ,shunaltai boloh ne todrhoi shde
Skytel hyamd bsan bol odoo argagui l unetei bolod bna.
Зочин · 2015/07/30
arai arai skytell ichix bulchixrai ntr n baixgui baisqan ch ajillaxgui kkkk ajildag yumaa gexed mungu nexne
Зочин · 2015/07/30
Bvten udrin tursh 1gb gd bdg bvvr shaal hudla boltson ble 1gb r gants 1tsagn kino vzehg duusna gj yu bdn be umnu n gaigv bsn odoo bvvr arial bold bga
dsf · 2015/07/30
skytel uul ni gaigui bsan suuliin uyed uneheer denduu bolson bnlee neeh huurhun bonusaa shalgaad udur honogoo urtasgadag bsan bur bolison bnlee loyalty gene uu ter ni bol onoo ni mud yavj uguhgui shal teneg ternii orond bhgui bsan ni deer hereglegch haan shuudee skytelaa jaahan bodoltsmoor bna
Зочин · 2015/07/30
Өмнө нь 10000 төгрөг гардаг байсан чинь багцын үйлчилгээнд бүртгүүлээд 70-80 мянган төгрөг гардаг болсон багцын үйлчилгээг больё гэтэлнэгэнт бүртгүүлсэн болих боломжгүй гэсэн
Зочин · 2015/07/30
3udaa oroldood bolohgui bolhoor ni salgahad 19mb hereglesen bsn.ter ni 20iod myanga n tugrug bolson bna lee. 1zurag yavuulahad 20000tugrug tulnu
Зочин · 2015/07/30
Datagaa asaagaad irgenii unemlehnii zurag mailruu yavuulahad yavahgui unshaad tag.nuguu hunseesee utasdaad asuuhad ireegui..3 udaa oroldood
Зочин · 2015/07/30
Яг үнэн арай дэндүү
Зочин · 2015/07/30
Skytel bur arai denduu, 430n heden myangad data hereglesen bn gj garsan shd tgd utsaa haalgahguin erhend tulsun. Arai denduu bur shulaach!!! Ter data ntreeree shulahaa bolioch odoo er ni skytel barihaa boliyo gj bodoj bgaa.
Зочин · 2015/07/30
Sanal neg bna. Skytel arai l bish bolson bna lee. Tegeed yagaad negj unav geheer uchuuhen yumig ch udii bolgood shaltaglaad ungurdug bolson yum bna lee.